sonin.mn
Монгол Улсын Их Хурлаас 2013 оны 10 сард Хөрөнгө оруулалтын тухай хуулийг батлан гаргасан.
Уг хуулийн үндсэн хүчин зүйлс нь илүү чөлөөтэй зах зээлийн нөхцөл, бизнесийн таатай орчин, үр ашигтай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэхэд чиглэсэн юм. Мөн гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг ижил түвшинд хамгаалж, бодит татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэхээр тусгаж өгсөн.
Үүний 1 төрлийн томоохон дэмжлэг нь хуульд заасан тодорхой шалгууруудыг хангасан Хөрөнгө оруулагч хуулийн этгээдэдТогтворжуулах гэрчилгээ олгож доор дурдсан татваруудыг 5-24 жилийн хугацаанд хувь, хэмжээг нь тогтвортой байлгах асуудал юм. Үүнд:
1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар
2. Нэмэгдсэн өртгийн албан татвар
3. Гаалийн албан татвар
4. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /Роялти/
Хөрөнгө оруулагчдын хувьд татварын хувь, хэмжээг бууруулах, татвараас чөлөөлөх асуудлаас илүүтэйгээр татварыг тодорхой хугацаанд, ялангуяа төслийн бүтээн байгуулалт хийх үед, хөрөнгө оруулалтаанөхөх хугацаанд тогтвортой байлгах нь томоохон дэмжлэг болохоор харагдаж байна.
Хөрөнгө оруулалтын газар нь дэргэдээ Орон тооны бус зөвлөлтэй бөгөөд уг зөвлөлийн дүгнэлтээр Тогтворжуулах гэрчилгээг олгох үүрэгтэй.
Хөрөнгө оруулалтын зөвлөлийн дүгнэлт болон Хөрөнгө оруулалтын газрын даргын тушаалаар Алтайн Хүдэр ХХК,Скай Резорт ХХК-уудад Тогтворжуулах гэрчилгээг олголоо.