sonin.mn
БЭЭЖИН. /NHK/. Японы эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг дайнд Хятадын ард түмэн ялсны 70 жилийн ойг тохиолдуулан ирэх сард баярын арга хэмжээ зохион байгуулах гэж байгаатай холбоотойгоор Бээжин хотын агаарыг цэвэршүүлэхийн тулд замын хөдөлгөөнийг хязгаарлаж эхэллээ.
Өнөөдрөөс эхлэн БНХАУ-ын нийслэл Бээжин хотод тээврийн хэрэгслүүдийг тэгш болон сондгой дугаараар нь ялган замын хөдөлгөөнд оролцуулж байна. Хөлсний тэрэг болон автобусанд тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хамааралгүй.
 
Мөн энэ сарын 28-наас эхлэн бүх барилгын ажил болон зарим үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоох ажээ.
 
Эдгээр арга хэмжээ нь есдүгээр сарын 3-нд болох цэргийн парадаас өмнө Бээжингийн агаарын бохирдлыг 40 гаруй хувиар бууруулна гэж холбогдох албаны хүмүүс үзэж байна.
 
Бээжингийн нэгэн жолооч, “Энэ арга хэмжээг дэмжиж байна. Гэхдээ зарим талаар сэтгэл гонсгор байна. Энэ амралтын өдөр найзынхаа хуримын ёслолд оролцохоор явах ёстой байсан юм” гэж ярилаа.
 
Баярын арга хэмжээнд дэлхийн олон орны төр, засгийн газрын тэргүүн нар оролцох юм.
 
Өнгөрсөн оны 11 дүгээр сард Бээжинд Ази-Номхон далайн Эдийн засгийн хамтын ажиллагааны форумын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахдаа БНХАУ мөн агаараа цэвэршүүлэхийн тулд ийм арга хэмжээ авч байсан билээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг