sonin.mn
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн барьцаанд байсан 16 эмэгтэйг ДОХ-ын халдвар авсан хэмээн олны өмнө цаазалсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. 
 
Эмэгтэйчүүд олон сарын турш бэлгийн боолчлолд өртөж ДОХ-ын халдвар авсан хэмээн Иракийн хүний эрхийн байгууллагаас сэтгүүлчдэд мэдэгджээ. Хэт даврагчдын барьцаанд ойролцоогоор 2000 гаруй охид, бүсгүйчүүд бэлгийн боолчлолд өртөж байгааг тогтоосон байна.
 
Амиа алдсан эмэгтэйчүүдийн бие өнгөрсөн сараас эрс муудаж эхэлжээ. Багдадаас ирсэн эмч тэднийг үзсэнийхээ дараа ДОХ-ын халдвар авсан болохыг хэт даврагчдад мэдэгдсэн байна.
 
Хэт даврагчид халдвар авсан эмэгтэйчүүдийг Мосул хотын ойролцоо цаазалж, цогцсыг нь шатаажээ. Мөн дээрх эмэгтэйчүүдтэй харьцаанд орсон дайчдаа эмнэлэгт хэвтүүлж, эмчилж эхэлсэн байна. Тус бүлэглэл Сири, Иракт хүчээ авсны дараа ойролцоогоор 500 гаруй хүн ДОХ-ын халдвараар амиа алдсан байна. 
 
Халдвартай хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа учир тус бүлэглэлийн тэргүүн насанд хүрсэн хэт даврагчид нэг эхнэртэй болохыг хуульчилсан байна. Хэрвээ эхнэрээ хуурсан тохиолдол цаазлах эсвэл гар, хөлийг тайрахаа сануулжээ. 
 
Эх сурвалж: