sonin.mn
ВАШИНГТОН. /Prensa Latina/. Өнгөрсөн долдугаар сар нь түүхэн дэх хамгийн дулаан долдугаар сар байлаа гэж АНУ-ын эрдэмтэн судлаачид мэдэгдлээ.
 
Тэдний хэлснээр, энэ оны долдугаар сар нь дэлхийн цаг агаарыг судалж, бүртгэж эхэлснээс хойших буюу 1880 оноос хойших хамгийн дулаан долдугаар сар байжээ. Долдугаар сард температур дунджаар Цельсийн 16.6 градус байсан аж.
 
Энэ нь өмнөх рекордоос 0.08 градусаар өндөр үзүүлэлт юм. Үүний өмнө 1998 оны долдугаар сард хамгийн дулаан долдугаар сар болж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байна. АНУ-ын Үндэсний далай ба агаар мандал судлалын газрын судлаачдын мэдэгдсэнээр, 2015 он нь түүхэн дэх хамгийн дулаан жил болох төлөвтэй байна.
 
Цаг агаар ингэж их дулаарч байгаа нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэж судлаачид хэллээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг