sonin.mn
СКОПЬЕ. /ANADOLU/. Ойрхи Дорнод болоод Африкаас хөрш Грек рүү нь очих цагаачид болон дүрвэгчдийн цуваа тасрахгүй байгаа энэ үед Македони Гректэй залгаа хилийнхээ дагуу аюулгүй байдлыг чангатгалаа. Грект очсон цагаачдыг улс руугаа оруулахгүй байхын тулд Македонийн Засгийн газар өчигдөр онцгой байдал зарлажээ.
 
Македонийн Гректэй залга хил дээр 1000 гаруй хүн дүрвэгч болон цагаачийн статус хүсч очсонтой холбоотойгоор ийм арга хэмжээ авсан гэсэн мэдээлэл байна. Нэгэн сири залуу, “Би болон бусад хүн дайнаас дүрвэсэн. Бид Европт амьдралаа шинээр эхлэхийг хүсч байна” гэжээ.
 
НҮБ-ын Дүрвэгчдийн хэрэг эрхлэх дээд комиссарын газрын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, өнгөрсөн сард 50 мянга гаруй цагаач болон дүрвэгч Грект очжээ. Энэ нь өнгөрсөн онд очсон нийт цагаачдын тооноос хэдийн давсан үзүүлэлт юм. Цагаачдын тоо цаашид улам нэмэгдэх хандлагатай байна.
 
Дүрвэгч болон цагаачдын олонх нь Грекээр дамжин Герман болон Европын хойд нутгийн бусад улсад хүрэхийг зорьж байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг