sonin.mn
СӨҮЛ. /TASS/. Умард Солонгосын нутаг дэвсгэрт байрладаг Кэсоны аж үйлдвэрийн цогцолборт ажилладаг иргэдийнхээ дийлэнхийг Өмнөд Солонгосын эрх баригчид тус улсад зорчихыг хоригложээ. Энэ тухай тус улсын Улс орноо нэгтгэх яам мэдээлсэн байна.
 
“Кэсонд зөвхөн тус цогцолборын үйлдвэрүүдэд үйлдвэрлэлийн үйл явцад шууд оролцож байгаа бизнес эрхлэгчид очихыг зөвшөөрнө. Үлдсэн нь хилээр нэвтрэх хориотой” гэж мэдэгдэлд дурдсан байна.
 
Косэны аж үйлдвэрийн цогцолборт Өмнөд Солонгосын 124 үйлдвэр байдаг бөгөөд тэдгээрт Умард Солонгосын 54 мянган иргэн ажилладаг аж. Өмнөд болон Умард Солонгос пүрэв гарагт их буугаар харилцан гал нээсний дараа Кэсонд очихыг хоригложээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг