sonin.mn
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2015.08.21/ өргөн барилаа.
 
Монголбанкны үндсэн зорилт болох үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангах гэсэн ойлголтыг орчин үеийн Төв банкуудын жишгийн дагуу илүү тодруулж өгөх, тухайлбал “currency stability” гэсэн зорилт нь ихэнх Төв банк, түүний дотор инфляцыг тогтвортой байлгах эсвэл тогтвортой барих нь Төв банкуудын хувьд “price stability” гэсэн ойлголтоор салаа утгагүй илэрхийлэгдэж орчин үеийн ихэнх Төв банкны хувьд энэхүү үндсэн зорилтыг дагалдсан зорилтуудыг хуульд тусгаж үндсэн зорилт, дагалдах зорилт гэсэн субординацтай байгааг хуулийн төсөлд тусгажээ.
 
Өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд Монголбанкны чиг үүргийг тодорхой тусгаагүй зөвхөн үйл ажиллагааг хэсэгчлэн тусгасныг өөрчлөн Монголбанкны чиг үүргийг шинээр нэмж орууллаа.
 
 
Орчин үеийн Төв банкны чиг үүрэг хандлага, хоорондын уялдаа, субординацийг судлан системчилж өгснөөр мөнгөний бодлогын үндсэн зорилтыг хангах чиглэлээр Монголбанкнаас хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааг сайжирч тодорхой, системтэй болохын зэрэгцээ Монголбанкнаас Засгийн газартай хамтран ажиллах чиглэл нь тодорхой болж үйл ажиллагааных нь хоорондын харилцан уялдаа холбоо бүрэн хангагдана гэж үзжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.