sonin.mn
Өнгөрсөн онд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар ардчилсан нийгмийн эрхэм нандин үнэт зүйл болсон хэвлэлийн эрх чөлөөнд эрээ цээргүй халдаж, Amjilt.com сайтыг хууль бусаар хаасан нь илчлэгдэн, гурван шатны шүүхээр нотлогдсон.
 
Тодруулбал: 2014 оны долоодугаар сарын 3-ны өдөр Amjilt.com сайт “Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “Хаан жимс” амралтын газар Туул гол руу бохироо асгаж байна” гэсэн нэртэй фото зураг бүхий баримт нотолгоотой мэдээлэл нийтэлсний дараа ХХЗХ-оос ямар нэгэн үндэслэлгүйгээр шууд хаасан юм.
 
28-600x865
 
Хэдийгээр энэхүү  хууль бус үйлдлийг Монголын Сайтын Холбоо болон нийт сайтууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тухайн үед шуурхай мэдээлж тэмцсэн боловч эрх баригчид өөрсдийн бурууг сайтад тохож, Ерөнхий сайдыг эрс хамгаалсан билээ.
 
Харин Amjilt.com сайтын зүгээс захиргааны хэргийн шүүхэд хандан гомдол гаргаж, үүний дагуу Харилцаа Холбооны Зохицуулах Хороог хариуцагчаар татсан. Тус сайтын удирдлага, ажилчид олон сарын турш цалинтай, цалингүй тууштай тэмцсэний эцэст Шударга үнэн ялж, Аmjilt.com сайт “Анхан шатны шүүх, дунд шатны шүүх, мөн дээд шатны шүүх” гэсэн гурван шатны шүүхэд шударгаар ялалт байгуулсан.
 
Гэтэл ХХЗХ-ны хууль бус үйлдэл нь илчлэгдэж, гурван шатны шүүхээр буруутай гэдэг нь нотлогдчихоод байхад тэд  шүүхийн шийдвэрийг үл тооно өөрсдийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй, өдий болтол Amjilt.com сайтыг нээгээгүй байгаа бөгөөд тус компаний үйл ажиллагааг тасалдуулж, асар их хохирол учруулсаар байна.
 
Үүгээр ч зогсохгүй хууль бус үйлдлээ хүлээн зөвшөөрч, хариуцлага үүрхээс зугтаж буй  ХХЗХ  дахин зарга үүсгэж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан байна.
 
ХХЗХ эрх баригчдын хууль бус, увайгүй үйлдлийг хөхүүлэн дэмжиж, энэ мэт явцгүй арга хэрэглэн дэмий цаг хожиж, өөрсдийн хууль бус үйлдлээ мартуулан, нууцлахын тулд, үнэнийг илчилсэн Amjilt.com сайтын эрх чөлөөнд хууль бусаар халдаж, компанийн нэр хүнд, үйл ажиллагааг бүтэн жилийн хугацаанд тасалдуулж, асар их хохирол учруулсаар байгаа юм.
 
Энэ байдлаараа ХХЗХ цаашид хичнээн хэвлэлийн эрх чөлөөнд ингэж хууль бусаар халдахыг бид таашгүй. Тиймээс ХХЗХ-ны энэ ичгүүр сонжуургүй үйлдлийг таслан зогсоохыг шаардаж байна.
 
Жич: Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн амралтын газар Туул гол руу бохироо асгаж байгаа бусармаг үйлдлийг илчилсэн Amjilt.com сайтын гэрэл зургийг дахин нийтэлж байна.
 
11245377_895499760497093_249411466_n
 
30
 
11267278_895499870497082_381975801_n-600x450
 
11267335_895499907163745_1408230935_n-600x400
 
37-600x338
 
????????????????????????????????????
 
????????????????????????????????????
 
43-600x364
 
44-600x367
 
11259027_895499763830426_237496945_n-600x338
 
Монголын Сайтын Холбоо