sonin.mn
ПАРИС. /TASS/.  Харилцаа холбооны хоёр хиймэл дагуулыг өнөөдөр “Ariane-5” зөөгч пуужингаар тойрог замд амжилттай оруулжээ. Уг зөөгч пуужинг Францын Гвиан мужийн Куру сансрын буудлаас дөрөв дэх удаагаа хөөргөж байгаа нь энэ юм.
 
“Ariane-5” пуужингаар “Eutelsat 8 West B” болон “Intelsat 34” харилцааны холбооны хоёр хиймэл дагуулыг тойрог замд оруулжээ. “Eutelsat” компанийн захиалгаар бүтээсэн эхний хиймэл дагуул нь өндөр нарийвчлалтай форматаар телевизийн шууд нэвтрүүлгийг Хойд Африк болон Ойрхи Дорнодын бүсэд цацах зориулалттай аж. Уг хиймэл дагуул нь мөн Африк тив болон Өмнөд Америкийн зүүн хэсэгт харилцаа холбооны үйлчилгээ үзүүлнэ.
 
“Intelsat” корпорацийн “Intelsat 34” хиймэл дагуул нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, пүүс, компаниудыг харилцаа холбооны үйлчилгээгээр хангах зориулалттай аж. Түүний сувгийг Латин Америкийн орнуудын хэвлэл мэдээллийн янз бүрийн хэрэгслүүд ашиглах боломжтой байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг