sonin.mn
Монголын либерал намаас УИХ-ын дарга З.Энхболд болон УИХ-д дахь нам, эвслийн бүлгүүдэд ээлжит бус чуулганаар баталсан Өршөөлийн хуулийн авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөх заалтыг хасах шаардлага хүргүүллээ.
 
Монголын либерал намын дарга Б.Амгаланбаатар, "Өршөөлийн хуулиар авлига, албан тушаал болон залилангийн хэргээр хорих ял эдэлж буй 500 гаруй хүнийг өршөөнө.
 
Энэ бол Монгол Улс авлигалын эсрэг зогсож чадахгүй байна гэсэн үг. Дээр дурьдсан хэргүүдийг өршөөх нь авлигалыг зогсоохын тулд хийсэн бүх алхамаасаа ухарсан үйлдэл болно. Тиймээс Ерөнхийлөгчийн хэсэгчилэн тавьсан хоригийг хүлээж авахыг шаардаж байна" гэлээ.
 
Шаардлага хүргүүлэхийн өмнө тус намын төлөөлөл болсон 30 гаруй автомашинтай залуус Чингис зочид буудлаас төв талбай хүртэл эсэргүүцлийн цувааг зохион байгуулсан юм. Тэд “Авлигачдын цагаадсан өдрөөс Монголын төр харлана”, “Өршөөлийн хуулийг дэмжсэн гишүүдийг ард түмэнд танилцуул” гэсэн лоозон машиндаа наасан байв.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг