sonin.mn
ТОКИО. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведевийн Курилийн арлуудад хийх гэж буй айлчлал нь Токиогийн хувьд хүлээн зөвшөөрч боломгүй.  «Асахи Симбун» сонинд мэдээлж буйгаар, энэ тухай Японы Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга мэдэгджээ.
 
Оросын Ерөнхий сайдын энэ айлчлал нь Курилийн хойд хэсгийн дөрвөн арлын асуудлаарх Японы байр суурьт нийцэхгүй гэж Суга онцлон дурдсан байна. Оросын сайд нарын танхимын тэргүүнийг Курилд айлчлуулахгүй байх тал дээр Токио бүхий л хүчин чармайлтаа гаргана гэж тэрбээр хэлжээ.
 
Курилийн арлуудад дахин айлчлахаар төлөвлөж буйгаа Медведев долдугаар сарын 23-нд мэдэгдсэн юм. Ингэхдээ тэрбээр Засгийн газрынхаа гишүүдэд өөрийнхөө жишээг дагахыг уриалсан байна. Медведевийн айлчлалыг цуцлахыг Японы Гадаад хэргийн сайд Фумио Кисида Москвагийн эрх баригчдад уриалжээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг