sonin.mn
МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев тус улсын Тээврийн дэд сайд Олег Белозеровыг “Оросын төмөр замууд” /“ОТЗ”/ нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэргүүнээр томилж, Владимир Якунинийг ажлаас нь чөлөөлжээ.
“Өөр албан тушаалд шилжиж байгаатай холбоотойгоор Владимир Иванович Якунинийг “ОТЗ” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлөв” гэж Оросын Засгийн газрын цахим хуудсанд нийтлэгдсэн захирамжид дурджээ.
 
Холбооны Зөвлөлийн сонгуульд өрсөлдөх саналыг Калининград мужийн захирагчийн үүрэг гүйцэтгэгч Николай Цуконов Якунинд тавьж, түүнээс зөвшөөрсөн хариу авсан тухай урд нь энэ долоо хоногт мэдээлсэн билээ.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж : "Монцамэ" агентлаг