sonin.mn
ТОКИО. /RIA Novosti/. Умард Солонгос ойрын болон дунд тусгалтай пуужин харвахаар бэлтгэж байна гэж Ёнхап агентлаг Өмнөд Солонгосын Засгийн газрын эх сурвалжийн мэдээллийг иш татан уламжилжээ.
“Умард Солонгос ойрын тусгалтай "Скад" ангиллын пуужинг харвах бэлтгэлийг тус улсын зүүн хойд нутагт оршдог Вонсан хотын орчимд хийж эхэлсэн болон дунд тусгалтай Нодон" ангиллын пуужинг Пхенан-Пукто мужаас харвахаар бэлтгэж эхэлсэн шинж тэмдэг бий" гэж эх сурвалж мэдээлсэн байна. Өмнөд Солонгосын Засгийн газрын эх сурвалжийн хэлснээр, радарын системийн мэдээлэлд АНУ-тай хамтран хийсэн дүн шинжилгээнд тулгуурлан ийм дүгнэлт хийжээ.
 
Пүрэв гарагт Өмнөд болон Умард Солонгос харилцан гал нээсний дараа Солонгосын хойгийн байдал хурцадсан юм. Умард Солонгосын талаас хоёр удаа гал нээсэн гэж Өмнөд Солонгос мэдэгдсэн байна. Харин Пхеньян үүнийг няцааж, Өмнөдийн талаас эхэлж гал нээсэн гэжээ.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг