sonin.mn
Энэ сарын 24-нд төвийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 25, 26-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орно.
 Салхи 24, 26-нд Алтайн уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор болон Говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.