sonin.mn
ЦЫБО. /Reuters/. Хятадын зүүн нутгийн Шаньдун мужийн Цыбо хотын химийн үйлдвэрт хүчтэй дэлбэрэлт болжээ.
Дэлбэрэлтийн улмаас үйлдвэрийн нэг ажилтан амь эрсдэж, есөн хүн эмнэлэгт хүргэгдсэн байна.
 
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, дэлбэрэлт орон нутгийн цагаар өчигдөр оройн 09:00 цагийн үед болжээ. 
 
Дэлбэрэлтийн долгионд олон байшин барилгын цонх хагарчээ.
 
Гал сөнөөгчдийн мэдэгдсэнээр, амархан уусч, шатдаг химийн хорт бодис болох акрилонитрилын улмаас дэлбэрэлт болсон бололтой.
 
Дэлбэрэлт болсон газар орчмоос нэг км радиус дотор амьдардаг хүмүүсийг нүүлгэн шилжүүлж байгаа ажээ.
 
Энэ сарын 12-нд боомт хот болох Тяньжины агуулахад хүчтэй дэлбэрэлт болсонтой холбоотойгоор Хятадын үйлдвэрүүдийн аюулгүй байдалд олон нийт анхаарлаа хандуулж буй энэ үед уг дэлбэрэлт боллоо.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг