sonin.mn
БЕРЛИН. /RIA Novosti/. Германы Канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Украины Ерөнхийлөгч Петр Порошенко нар Германы нийслэл хотод даваа гарагт уулзана. Тэд Донбассын байдал болон Минскийн гэрээний хэрэгжилтийг хэлэлцэнэ.
 
Берлины яриа хэлцээний үр дүнг Москвагийн эрх баригчид анхааралтай ажиглана гэж Оросын Гадаад хэргийн яам урьд нь мэдэгджээ. Германы Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Кристиане Вирцийн наймдугаар сарын 19-нд мэдээлснээр, уулзалтын үеэр Меркель, Олланд нар Герман-Францын хамтын ажиллагааны асуудлыг голлон хэлэлцэнэ.
 
Энэ үеэр Украины Ерөнхийлөгч Петр Порошенког Германы Ерөнхийлөгч Йоахим Гаук хүлээн авч уулзана. Үүний дараа Порошенко Европын удирдагчидтай нэгдэж, гурван талын хэлэлцээ албан ёсоор ердөө 45 минут үргэлжлэх аж.
 
Меркель, Олланд, Порошенко нар Украины хямралын асуудлаар хэлэлцээний шинэ формат бий болгох гээгүй болохыг Германы тал цохон тэмдэглэжээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг