sonin.mn
БЭЭЖИН. /NHK/. Японы эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг дайнд Хятадын ард түмэн ялсны 70 жилийг ойг тохиолдуулан Бээжин хотноо ирэх сард зохион байгуулах цэргийн парадын сургуулилтыг хийлээ. Цэргийн парад ирэх сарын 3-нд БНХАУ-ын нийслэлд Тяньаньмэнийн талбайд болно.
 
Өнгөрсөн амралтын өдөр тус талбай орчимд явган зорчигчид болон тээврийн хэрэгслийн хөл хөдөлгөөнийг хязгаарлан парадын сургуулилтыг хийжээ. Мөн сургуулилтын үеэр талбай орчмоос зураг авч, дүрс бичлэг хийхийг хориглосон байна.
 
Пуужин ачсан танк болон цэргийн тээврийн хэрэгслүүд тус талбай руу гол замаар явж байгаа нь харагджээ. БНХАУ-ын армийн албаны хүмүүсийн хэлснээр, парадад 12 мянган цэрэг, 200 орчим нисэх онгоц оролцоно.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг