sonin.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт эхэлж, 7 асуудал хэлэлцэнэ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хүснэгтээр хүргэж байна.

 
 Хэлэлцэх асуудал
 Засгийн газрын гишүүн
1.     
Үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай (Цус сэлбэлт судлалын  үндэсний төв)
С.БАЯРЦОГТ
2.     
Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын санаачлан боловсруулсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд
Д.ДОРЛИГЖАВ
3.     
Монгол Улсын аж үйлдвэрийн хөгжлийн нэгдсэн төлөвлөлт, зураглал батлах тухай
Д.ЭРДЭНЭБАТ
4.     
Киноны тухай хуулийн үзэл баримтлалын тухай
Л.ГАНТӨМӨР
5.     
Дэлхийн шилдэг их сургуульд 2015-2016 оны хичээлийн жилээс суралцахаар шалгарсан оюутны сургалтын төлбөрт нэмж шаардагдах хөрөнгийн тухай
Л.ГАНТӨМӨР
6.     
Бусад асуудал*
Ч.САЙХАНБИЛЭГ
 
 
Танилцуулах асуудал
 
     7. Монгол Улс дахь Хүний эрхийн байдлын талаарх Үндэсний хоёрдугаар илтгэлтэй холбоотойгоор өгсөн зөвлөмжүүдийн талаарх байр суурийн тухай
Л.ПҮРЭВСҮРЭН

 

 
 
Засгийн газрын ээлжит хурадаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр маргааш буюу энэ сарын 25-нд Төрийн ордонд мэдээлэл хийх юм.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг