sonin.mn
ТОКИО. /NHK/. Нийслэл Токио хотоос холгүй орших АНУ-ын цэргийн баазад гал гарсан гэж Японы албаны хүмүүс мэдэгдлээ. Олон удаа дэлбэрэлтийн чимээ сонсогдсон гэж бааз орчмын оршин суугчид хэлэв.
 
Канагава мужийн Сагамихара хотын цагдаа нар хэлэхдээ, “АНУ-ын армийн Сагамигийн баазад дэлбэрэлт боллоо гэсэн олон дуудлага урьд шөнө бидэнд ирсэн” гэлээ. Агуулахад цилиндрүүд болон исэл хадгалж байжээ. Эдгээр нь гал гарахад нөлөөлсөн бололтой.
Баазын агуулахад дэлбэрэлт болсноор гал гарсан гэж гал сөнөөгчид хэлсэн юм.
 
Хүн гэмтэж бэртсэн гэх мэдээлэл алга. Гал баазаас гадагшаа тархах магадлал байгаагүй учраас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээгүй ажээ. Тус бааз нь 200 орчим га газрыг хамардаг бөгөөд олон агуулах, засварын газартай гэнэ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг