sonin.mn
ТЕГЕРАН. /АР/. Иран болон дэлхийн зургаан гүрэн цөмийн түүхэн хэлэлцээр байгуулснаас хойш нэг сарын дараа Их Британи Ираны нийслэл Тегеран хотод ЭСЯ-аа эргэн нээлээ. Иранд авсан эдийн засгийн хориг арга хэмжээг эсэргүүцэгчид ЭСЯ руу нь дайран орсны дараа 2011 онд Их Британи Тегеран дахь ЭСЯ-аа хааж байсан юм.
 
Өнгөрсөн амралтын өдөр болсон ЭСЯ-ны нээлтийн ёслолын үеэр Их Британийн Гадаад хэргийн сайд Филипп Хаммонд, “ЭСЯ-ыг эргэн нээснээр шинэ аяллын эхлэл тавигдлаа” гэжээ. Хаммонд нь сүүлийн 12 жилийн хугацаанд Иранд айлчилсан Их Британийн анхны гадаад хэргийн сайд боллоо.
 
Цөмийн хэлэлцээрт тусгасны дагуу хориг арга хэмжээг цуцалбал Их Британийн Засгийн газар Ираны худалдаа болон хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжинэ гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ. Иран Лондон дахь ЭСЯ-аа өчигдөр мөн нээсэн юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг