sonin.mn
Аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс  35 нас хүртэлх  51 залуу малчинд нийтдээ 232,0 сая төгрөгийн мал худалдан авч өгч малжуулах хөтөлбөрт хамрууллаа. Нэг малчинд  4,0-5,0 сая төгрөгийн мал өгсөн бөгөөд  үнийн  дүнгийн тал хувийг нь хоёр жилийн дараа буцааж төлөх аж.
 
Малжуулах хөтөлбөрт хамарсан залуу малчдыг  аймгийн төвд  мал маллагааны арга барилаас эхлээд  мал аж ахуйн бүтээгдэхүүн борлуулах, малыг эмчилж эрүүлжүүлэх, өрхийн аж ахуйг хөгжүүлэх зэрэг  сэдвээр 6 хоногийн сургалт зохион байгууллаа.
 
Г.СҮХЭЭ
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг