sonin.mn
БЭЭЖИН. /TASS/. Хятадын хөрөнгийн зах зээлийн байдлыг тогтворжуулах зорилгоор тус улсын тэтгэврийн сангаас 600 тэрбум хүртэл юань буюу 97 тэрбум доллар гаргаж магадгүй байна. Үүнтэй холбогдох баримт бичгийг Хятадын Төрийн зөвлөл баталжээ.
 
“Тэтгэврийн сангийн хөрөнгийн 30 хүртэл хувийг үнэт цаасанд оруулахыг зөвшөөрсөн” гэж Хятадын Төрийн зөвлөлөөс гаргасан захирамжид дурдсаныг "Чайна дейли" сонинд иш татсан байна.
 
Одоогийн байдлаар тус сангийн цэвэр хөрөнгө 2 их наяд юаниар үнэлэгдэж байгаа бөгөөд үнэт цаасны зах зээлд 600 тэрбум хүртэл юанийн хөрөнгө оруулах боломжтой” гэж тус байгууллагын албан ёсны төлөөлөгч Ли Жун мэдэгджээ.
 
Өнгөрсөн долоо хоногийн дүнгээр Хятадын хөрөнгийн зах зээлийн хувьцааны ханш 12 хувиар буурсан үзүүлэлттэй гарсантай холбооотойгоор дээрх шийдвэрийг гаргасан байна. Хувьцааны ханш өнөө өглөөний байдлаар ч мөн буурсан хэвээр байна.
 
Шанхайн хөрөнгийн биржийн байдлыг тодорхойлдог “Shanghai Composite” индекс орон нутгийн цагаар 10 цаг 10 минутад 8.33 хувиар буурч, 3215.71 нэгж болжээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг