sonin.mn
 Иргэд “U money” картаа цэнэглэхэд цэнэглэлтийн хэмжээнээс хамаарч 50-200 төгрөг төлж байсан. Тэгвэл Улаанбаатар Смарт Карт компаниас  энэ шимтгэлийг болиулж тухайн цэнэглэх цэгт цэнэглэлт хийсэн хэмжээний 1 хувийг өгч байхаар болжээ. Ингэснээр иргэдийн халааснаас дээрх мөнгө гарахгүй болж байна.
 
Өнөөдрөөс цэнэглэх цэгүүдэд 300 мянгаас нэг сая төгрөгийг хүүгүй цэнэглэх зээл олгох ажлыг эхлүүлжээ. Тухайн цэгийн орлого, найдвартай ажиллагаа, иргэдэд үйлчилж байгаа байдлаас хамааран хэмжээг тогтооно хэмээн албаныхан хэллээ.
 
Одоогоор нийслэлд 370 цэг ажиллаж буй бөгөөд тухайлбал автобусны буудлын ойролцоох ТҮЦ, дэлгүүрүүд, Зар мэдээ сонин борлуулах цэгүүд, Wellmart-ийн сүлжээ дэлгүүрүүдэд “U money” картыг цэнэглэж, худалдаалах юм.
 
Түүнчлэн Нийслэлийн Засаг Захиргааны IV байр буюу хуучнаар Улаанбаатар хотын банкны III давхарт  “Хэрэглэгчийн төв” ажиллаж байна. “Хэрэглэгчийн төв” нь “Даваа–Бямба“ гарагт 09:00–18:00 цаг хүртэл ажиллах аж. Мөн урьдчилан цэнэглэсэн 5000- 10 мянган төгрөгийн үнэтэй картыг Скайтелийн гэрээт борлуулагч, Зорчигч Тээврийн Нэгтгэлийн автобусны мэдээлэл хяналтын ажилтнаар дамжуулан борлуулж байна.
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг