sonin.mn
Японы эрдэмтэн судлаачид “Эдийн засгийн хөгжил ба зах зээлийн чанар” сэдвээр  энэ сарын 28-нд Монголбанкинд лекц унших аж. Киотогийн их сургуулийн профессор Макото Яно дээрх сэдвээр илтгэл тавихдаа өөрийн боловсруулсан “Зах зээлийн чанарын тухай онол”-ын талаар тайлбарлах гэнэ.
 
Тэрээр онолдоо эдийн засгийн зүй зохистой хөгжилд зах зээлийн чанар чухал үүрэг гүйцэтгэдэг болон зах зээлийн чанарыг хангахад сайтар боловсруулсан төрөл бүрийн дэд бүтэц шаардлагатай болохыг тусгажээ. Ялангуяа, зах зээлийн  чанарыг дэмжих  хууль эрх зүй болоод зохион байгуулалтын ач холбогдлыг ярих юм байна.
 
Харин Токиогийн их сургуулийн хуульзүйн профессор Шозо Отагийн хувьд “Шударга ёс, Нийгмийн хэм хэмжээ ба Зах зээлийн чанар” гэсэн сэдвээр лекц уншихаар төлөвлөжээ.
 
Тэрээр шударга ёсны ойлголтын ялгаа, нийгмийн хэм хэмжээ зөрчигсдөд шийтгэл хүлээлгэх, зах зээлийн интеграцчлалтай ямар харилцан хамааралтай болох талаар олон улсад хийсэн судалгааг танилцуулах аж. Мөн зах зээл дэх зулгуйдалтын тухай Японы иргэдийн дунд явуулсан судалгааны үр дүнг мэдээлэх юм байна.
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг