sonin.mn
Геологчдын мэргэжлийн ур чадварыг сорих, дээшлүүлэх, туршлага солилцох, орчин үеийн шилдэг тэргүүний техник технологийг сурталчлах, нэвтрүүлэх зорилгоор “Геологийн зураглал, ерөнхий эрэл, геофизикийн ажил мэргэжлийн уралдаан”-ыг Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулахаар болжээ.
 
Уралдаан 1:50000-ны масштабын геологийн зураглалын ажил, ерөнхий эрлийн ажил, геофизикийн ажил, сонирхолтой дээж гэсэн дөрвөн төрлөөр зохион байгуулагдах юм. Уралдаан ирэх сарын 4-6-нд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг дахь улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Чандмань уул-50” талбайд болох юм байна.
 
Ажил мэргэжлийн уралдаанд оролцох сонирхолтой компаниуд маргаашийн дотор албан ёсны хүсэлтээ зохион байгуулагчдад мэдэгдэж бүртгүүлэх ёстой аж.
 
М.Гал