sonin.mn
Олон улсын зарим байгууллагын судалгаагаар Монгол Улс дампуурах магадлалтай 14 улсын эхний наймдугаарт жагсч явна. Хариуцлагын хямрал, улс төрийн хямрал, эдийн засгийн хямрал, тогтолцооны хямрал нь Грекийн араас Монгол Улсыг дампуурал руу чирсээр байна. Дээр нь шударга ёсны хямрал Монголд нүүрлэжээ.
 
Бид юу хийх ёстой вэ гэдэг асуулт зүй ёсоор хариултаа нэхэж байна. Монгол түмний зуны амралтын ид үеэрУИХ-ын ээлжит бус чуулган хаалттай хуралдаж, Өршөөлийн хуулийг батлав. Алдаж эндсэн иргэндээ төр өршөөлөө үзүүлэх нь төрийн долоон эрдэнэ болсон нинжин өгөөмөр бодлогын илрэл, тогтсон жишиг соёл л доо.
 
Гэтэл Өршөөлийн хуулийн дундуур авлига, албан тушаалын хэргийг “чоно борооноор” гэгчээр шургуулсан нь олон нийтийн дургүйцлийг хүргээд зогсохгүй Улсын Ерөнхийлөгчийг хориг тавихад хүргэлээ. Харин тавьсан хориг ч сураггүй, хориг хэлэлцэх УИХ-ын чуулган ч сураггүй. Олон түмний хүлээлт, нарнаас, нарснаас чих тавьж сууна. Улс төрийн зодооны хөлд өршөөл ч сураггүй харин төрийн нэр хүнд л шалан дээр навс уналаа.
 
НИЙГЭМД ШУДАРГА ТАЛ НЬ ИЛҮҮ БАЙНА УУ, ШУДАРГА БУС ТАЛ НЬ ДАВАМГАЙЛЖ БАЙНА УУ?
 
Шударга ёсыг хангах нь Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үндсэн зарчим. Монгол хүн бүрийн хүсэл. Платон “Диалоги” зохиолдоо “Шударга ёс бол оюун санаагаа илбэн тохинуулах, эмхлэн журамлах чадвар, өөрийн нэр төр алдар хүндийг хүндэтгэх, өөртөө шударга гэж үзсэн зүйлээ сонгох, хуульд амьдралаа захируулах чадвар, нийтээр тэгш эрхтэйамьдрах, хуулийн өмнө гэм буруугаа хүлээх чадвар “ гэж тодорхойлжээ.
 
Өнөөдөр тэгш эрх, шударга ёсыг энэ нийгэмд хүн бүр үгүйлж байна. Сант Марал сангийн “улс төрийн барометер”судалгаагаар Монголын нийгэм эрүүл шударга байгаа гэдэгт дөрвөн хүний гурав нь эргэлзэж байгаагаа илэрхийлж, нийгэмд шударга тал нь илүү байна гэж ердөө дөрөвхөн хувь нь хариулжээ.
 
Хүснэгт. 1 Шударга ёсыг сахиулах, хангах ёстой төрийн байгууллага нь Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, хууль шүүхийн байгууллага, улс төрийн намууд, иргэнийнийгэм. Харин тэдэнд итгэх итгэл харьцангуйсуларчээ.
 
Хүснэгт-2 Төрд итгэх итгэл, шударга ёсгүйнийгэмд хувьсгал гардаг гэдэг.
 
 
 
Гэтэл даарин дээр давс гэгчээр энэ ороо бусгаа цаг үед УИХ авлига, албан тушаалын хэргийг өршөөсөн хууль баталснаар эргэлзэж тээнэгэлзсэн ард түмэн хэнд итгэж, үнэмших учраа олохоо болилоо. Монгол Улсын гадаад өр таван тэрбум ам.доллар, нийт өр 19 тэрбум ам.долларт хүрлээ.
 
Үүнд “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, “Самурай” бондын 30 тэрбум иен зэрэг тав гаруйтэрбум ам.долларын гадаад өр, Хөгжлийн банкны хөтөлбөрүүд, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн дөрвөн их наяд төгрөг болон бусад том төслийн зарцуулалт, олон тэрбумын ашиглалт одоо хэр нь тодорхойгүй, ил тод бус, хөндлөнгийн хяналт, аудит хийгдсэнгүй. Ард түмэндээ тайлагнахгүйбайгаа нь нийгэмд хардлага сэрдлэг төрүүлсээр байна.
 
Үнэн хэрэгтээ Өршөөлийн хуульд эдгээр зарцуулалттай холбоотойхэргийг хамруулахаар тусгасан нь нийгэмд эмх замбараагүйбайдал үүсгэж болзошгүйүндсийг тавилаа. Дотоодын нийт бүтээгдэхүүний 80-90 гаруйхувьтайтэнцэх хэмжээнийөр, зээл хөрөнгийн ашиглалт зарцуулалт ил тод бус байхад Өршөөлийн хуульд авлига,, албан тушаалын гэмт хэргийг хамруулахыг нийгэм даяараа эсэргүүцэж байна.
 
Шударга ёсны үнэлэмж дордсон, төрд итгэх итгэл үгүйболсон энэ цаг үед хариуцлагын тогтолцоог нэвтрүүлэх нь нийгмийн хэрэгцээ шаардлага болж байна. Үүнийтулд улс төрийн нам бүлэглэл хамааралгүйхариуцлагатайзасаглалын төлөө нэгдэж эвсэх шаардлагатайбайна. Улс орон, ард түмнийхээ эрх ашгийг хамгаалж “Авлигын эсрэг сайн засаглал”-ын төлөө эвсэн нэгдэхийг МАН, АН, ИЗНН, МАХН, МҮАН, улс төрийн намын гишүүдэд, НАМЗХ, АЗХ-ны залуучуудад уриалж байна.
 
Бид өнөөдөр Ерөнхийлөгчөөсөө эхлээд төрийн өндөр албан тушаалтнууд хөрөнгө орлогоо үнэн бодитоор, нээлттэй шалгуулж, ард түмэндээ ил тод болгохыг уриалж байна. Бид шударга ёсыг хэрэгжүүлж байж нэр хүнд, итгэлцлээ алдсан төр улс минь хүчирхэгжинэ.
 
Миний бие ч гэсэн өнгөрсөн хугацаанд төрийн алба хашиж байх үедээ болон одоогийн хөрөнгө орлогоо Авилгатайтэмцэх газарт хандан шалгуулж, үр дүнгээ олон нийтэд зарлаж мэдэгдэх болно. “Авлига Монголын шинэ ардчиллыг доройтуулж, тусгаар тогтнолыг сулруулж байна. Нийгмийн шударга ёсны суурь баганыг авлига ганхуулдаг” гэж Стэнфордын их сургуулийн нэрт эрдэмтэн Ларри Даймонд энэ оны тавдугаар сард биднийзохион байгуулсан “Үндсэн хууль ба зөвлөлдөх ардчилал” хурлын “Ардчиллын ухралт ба хэвтээ хариуцлагын тогтолцоо” илтгэлдээ онцлон хэлж байсан юм.
 
Тэрбээр авлигатайтэмцэх, шударга ёсыг хангах орчин үеийн хамгийн үр дүнтэй ардчилсан арга бол хэвтээ хариуцлагын тогтолцоо болох талаар илтгэсэн юм. Авлигын эсрэг сайн засаглалыг хангахын төлөө эсвэл байгуулж, хэвтээ хариуцлагын тогтолцоог бүрдүүлж чадвал шударга ёс тогтоно.
 
АВЛИГАГҮЙ АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨ АРДЫН ХҮЧ НЭГДЭХИЙН УЧИР
 
Шударга ёсны нөгөө тал нь хариуцлагын эрх зүйюм. “Шударга ёс” гэдэг нэр томьёо нь “Justita”гэх латин үгнээс гаралтай бөгөөд эртнийГрекийн гүн ухаанд эрх зүйд нийцүүлэн хэрэг маргааныг шударгаар шийдвэрлэж хариуцлага тооцох эрх зүйгэж тайлбарласан байдаг. Хариуцлагын босоо тогтолцоо Монгол Улсад үр дүнтэй хэрэгжихгүй байна.
 
Шударга ёсыг сэргээхийн тулд улс төрөөс тусгаарлагдсан, сайтар томьёологдсон, төрийн байгуулалтын хэвтээ хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй. Иймд хариуцлагын хэвтээ тогтолцоог бийболгож иргэнийнийгмийн хяналт хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, ардын хүчинд тулгуурласан хэвтээ хариуцлагын тогтолцоог бүрдүүлнэ гэсэн үг.
 
Хөндлөн буюу хэвтээ хариуцлагын тогтолцоо нь парламентын хяналтын хороо, АТГ, прокурор, шүүх, цагдаа, Үндсэн хуулийн Цэц, Хүнийэрхийн комисс, хуульчдын холбоо, өмгөөлөгчдийн холбоо, мэргэжлийн хяналтын байгуулагуудын эрх мэдлийг өргөжүүлж, харилцан хяналт тавих хариуцлага тооцох механизм юм.
 
Үүнийг хөндлөн буюу хэвтээ хариуцлагын тогтолцоо гэдэг. Хэвтээ хариуцлагын тогтолцоо нь төрийн байгууллагууд авлига, эрх мэдлээ урвуулан ашиглах явдлыг залруулах, шийтгэх, илрүүлэх, зогсоох ажиллагааг хэрэгжүүлэхдээ нэг нь нөгөөгийнхөө ажил хэргийг харилцан хянах, тайлагнах үүрэг хүлээдэг.
 
Тухайлбал АТГ, парламентын хянан шалгах хороо, үндэснийАудитын газар, прокурор, шүүх, СЕХ, Хүнийэрхийн комисс, Төв банк, эдийн засаг, санхүүгийн зохицуулах газар, агентлагууд нэг нь нөгөөгөө хянах тайлагнах мэдэгдэх, хариуцлага тооцох, харилцан нягт уялдсан хяналт албадлагын хэвтээ тогтолцоог бүрдүүлж улс төрөөс хараат бус болгодог.
 
Хуучин социалист орнуудаас Эстони, Литви, Латви, Польш, Румын, Азиас Хонгконг, Сингапур улс авлигатайхийсэн тэмцэлд хамгийн их дэвшил гаргасан. Учир нь эдгээр улс бие даасан, хүчирхэг институцийг бийболгож, хууль эрх зүйн орчноо хөндлөн хяналтын зарчмаар өөрчлөн шинэчилж чадсанаар өөрчлөлт гаргасан юм.
 
Авлига бол гэмт хэрэг. Гэмт хэрэг хийсэн л бол зохих шийтгэлийг хүлээлгэж байж шударга ёс төрд тогтоно. Гэмт хэрэг хийсэн бол хэн ч бай, албан тушаал, намын харьяалал, танил тал үл хамааран зөвхөн хуульд захирагдах ёстой. Хууль бүх хүнд эрх тэгш, шударга үйлчлэх ёстой. Хууль бүхнээс дээгүүр байх зарчим хэрэгжиж байж төрийн дархлаа хамгаалагдана. Төрдөө итгэх ард түмнийитгэл сэргэнэ. Төр хүчирхэг байж улс орон хөгжинө.
 
Энэ санаачилгыг үндэслэн “Авлигагүй ардчиллын төлөө Ардын хүч” эвсэлд ард түмнээ нэгдэхийг уриалж байна. Бид нам, улс төр, иргэнийнийгэм хамааралгүй нэгдэж байж, Монгол Улсыг авлига хэмээх хорт хавдраас ангижруулж чадна. Бид нэг эх оронтойнэг монгол. Нэг монгол нэг зүгт нэгдэж байж улс орноо хөгжүүлнэ.
 
Г.ЗАНДАНШАТАР
/Гадаад харилцааны сайд асан, судлаач /