sonin.mn
Дархан-Уул аймгийн Боловсрол, Соёлын газар нь БСШУЯ , БМДИ, Боловсролын хүрээлэнтэй хамтарч “Хүүхдийн хөгжил-Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүй” сэдэвт сургалт явууллаа.
 
Сургалтыг “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуулийн хичээлийн “А” байранд Байгалийн ухаан, “Од” цогцолборын хичээлийн “А” байранд Нийгмийн ухаан,”Оюуны-Ирээдүй” цогцолборын “Б” байранд бусад хичээл гэсэн чиглэлээр БМДИ-ын үндэсний сургагч 20 багштайгаар 700 гаруй багш, удирдах ажилтан хамрав.
 
Тус сургалтаар суурь боловсролын цөм хөтөлбөрийн талаар нэгдсэн ойлголт мэдээлэлтэй болж уг цөм хөтөлбөрийн агуулга, арга зүйн онцлогийг ээлжит хичээл, үйл ажиллагаа төлөвлөх, хэрэгжүүлэх, ажиглах замаар судлаж хичээл сургалтыг дэмжих ажлыг зохион байгуулах арга зүйд суралцаж байна.
 
Мөн “Хүүхдийн хөгжил-суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр” хэрэгжүүлэх арга зүй, цөм хөтөлбөрийн ба үнэлгээний зорилго, зорилтын шинэчлэл, судлагдахуун тус бүрийн хөтөлбөрийн агуулгын шинэчлэл, нэр, томъёо, ухагдахууны тодруулга зэрэг сэдвүүдийн хүрээнд гурван хоног болж өнгөрлөө.
 
Б.Норовсамбуу
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг