sonin.mn
ВАШИНГТОН. /TASS/. Умард Солонгос улсынх нь баруун эрэг болон Хавай аралд хүрэх чадалтай тив алгасагч баллистик пуужинтай байж магадгүй гэж Америкийн цэргийн командлал үзэж байна. Ийм мэдэгдлийг АНУ-ын Агаарын цэргийн хүчний штабын дарга, хурандаа Марк Уэлш Пентагонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр хийжээ.
 
“Умард Солонгос манай улсын баруун эрэгт эсвэл Хавай аралд тусах чадалтай пуужинтай байж магадгүй” гэж тэрбээр Солонгосын хойгийн байдал хурцадсантай холбоотойгоор сэтгүүлчдийн тавьсан асуултад хариулахдаа хэлжээ. Пхеньяны пуужингийн хөтөлбөр нь АНУ-ыг урьдын адил ихээхэн түгшээсэн хэвээр байна гэж Уэлш хэлсэн байна.
 
Үүний сацуу АНУ-ын баруун эрэгт хүрэх чадалтай баллистик пуужин Умард Солонгост байж магадгүй тухай мэдээлэл урьд нь хэвлэлүүдэд гарч байсан болохыг тэрбээр сануулаад “энэ талаар өгөх өөр шинэ мэдээлэл байхгүй” гэдгийг нэмж хэлжээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг