sonin.mn
Улс орны хөгжлийн түвшингээс хамаарч хэрэглээний ялгаатай байдал эрс нэмэгдэж байна. Зарим улс хүн амаар хүнсээр хангах өлсгөлөнтэй тэмцэж байхад зарим нь энэ асуудлыг бүрэн шийдээд эрүүл, генийн өөрчлөлтгүй, органик бүтээгдэхүүн хэрэглэнэ гэдэг болж. Өнөөдөр дэлхий дээр 7 тэрбум хүнийг хангах хүнс үйлдвэрлэж байгаа ч нийт хүн амын 11,3 хувь буюу 805 сая хүн өлсөж байна.
 
Азийн хөгжил буурай орнуудад 526 сая хүн үүнээс Хятадад 1,3 сая хүн хүнсээр гачигдаж байна. Хятад дэлхийн нийт хүн амын 22 хувийн хүнсийг дэлхийн газар тариалангийн 7 хувьд дүйх газраар тэжээх нь үнэхээр том сорилт болоод байна.
 
Коммунизмын эхэн буюу Мао улсаа удирдаж байсан 50-аад онуудад Хятадад 30 сая хүн өлсгөлөнгөөр амиа алдсан бөгөөд үүнээс хойш хүн амын хүнсний хангамжийн асуудал нэн чухал болсон. Хятадын эрх баригчид улсын хүнсний хангамжийн бодлогыг тодорхойлж, олон арван жилээр урьдчилан төлөвлөжээ.
 
Жишээ нь  Хятад будаа, төмс, тосны ургамалын тариалан болон гахайн аж ахуйгаар өөрийн хэрэгцээг бүрэн хангах, улсаар дотоодын газар тариаланг жилээс жилд бууруулсаар 2020 онд 550 сая тонн-д тогтмолжуулна гэжээ.
 
Харамсалтай нь АНУ-ын Хүнсний Холбооны нотолгоогоор Хятадын засгийн газар 2014 онд нийт газар нутгийн 19.4 хувь нь хүнд металаар хордсон гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болжээ.
 
Хятадын хөрсний бохирдолд аж үйлдвэржилтийн буюу мөнгөн ус, хүнцэл, кадми, хар тугалга, зэс байна. Нийт хордсон нутаг дэвсгэрийн 82.8 хувь нь органик бус бодис буюу химийн бодисоор хордсон байна.
 
Хятадын хөрсөнд ургуулж буй 5 жимс тутмын 4 нь хордсон, B буюу 2-р зэргийн будаанд хүнцэл байх ёстой хэмжээнээсээ 15-20 дахин их байна гэж АНУ-ын хүнсний лабраториуд мэдэгдэж байна. Эдгээр бодисын хордлогоос бөөр, зүрх судас, арьсны өвчлөлүүд, хавдар болон яс, тархины гажиг үүсдэг байна. Хар тугалга нь хүний тархийг гэмтээх онц аюултай элемент юм.
 
Хятад СУПЕР ХҮЧ болж, хөгжингүй орнуудаар өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх, хүн амаа хүнсээр цаашлаад эрүүл хүнсээр хангах асуудлыг хэрхэн шийдэх вэ?
 
Форбес сэтгүүлийн 2014 оны 2 сарын 14-ний өдрийн “Хятад улс хүнсний хямралд өртөхөд” нийтлэлд Хятад сүүлийн жилүүдэд АНУ, Австрали, Канадаас импортлож хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний импортын хэмжээг эрс нэмэгдүүлж байна.
 
Мөн Хятад гадаад улсад тариалангийн газрын эрхийг худалдан авах, хөрөнгө оруулах хийх өссөөр байна. Украйн Хятадаас авсан хэдэн тэрбум долларын зээлийн нөхцөлд Хятад Украйны нийт газар нутгийн 5 хувь буюу Бельгитэй тэнцэх хэмжээний газар нутгийн авахаар тусгасан гэх мэдээг үгүйсгэж байгаа ч газраа өгөх нь тодорхой бөгөөд хэмжээ нь үл ялиг буурна. 
 
Хятад 1.3 тэрбум хүний хүнсний асуудлыг шийдэхийн тулд улс төрийн тогтворгүй байдлыг ашиглан Африк, Украйн гэх зэрэг бусдын нутаг дэвсгэр дээр газар өмчлөх асуудалд нилээд хүч, хөрөнгө зарж буй бөгөөд цаашид ч өөр улс нэмэгдэнэ гэжээ.
 
Халх голын чөлөөт бүсийг байгуулах УИХ-ын 2015 оны 75-р тогтоол Хятадын гадаад бодлогын амжилттай хэрэгжилтийн баталгаа мөн үү?
 
Нийт газар нутгийн 10-15 хувьд газар тариалан эрхэлж буй Хятадын 700 сая тариачин өрх хөрсний бохирдол, хотжилт зэргээс болж “дүрвэх шинэ нутаг” хайж байна.
 
Гэтэл уламжлалт мал аж ахуйн орон буюу Монгол улс 500,000 га газрыг Халх гол хөдөө аж ахуйн чөлөөт бүс гэж УИХ-аараа баталсан нь дэлхийн өнцөг буланд нотлогдоод, түгшүүрийн харанга дэлээд байгаа Хятадын бодлогыг хэрэгжүүлж байна гэж үзэхээс өөр аргагүй. Учир нь Монгол улсын газар тариалан эрхлэх хүчин чадал юу билээ? Монголчуудад энэ газрыг ашиглах аминд тулсан шаардлага байна уу?   
 
Халх голын район нутаг иж бүрэн судалгаа хийгдээгүй Монголын онгон дагшин газрын нэг. Мэнэнгийн хялганат хээр тал нь дэлхийд үлдээд буй хамгийн сүүлийн байгалийн нөөц газар юм.
 
Газрын нөөцийн (нэг га д оногдох хөрсний үржил шим, эрдэс түүхий эдийнн агууламж гэх мэт) ямар ч тооцоо судлагаагүйгээр ашиглалт хийх бодлогогүй алхам хийж буй УИХ-ын гишүүн Бурмаа, УИХ-ын нийт гишүүд, УИХ-ын дарга З.Энхболд нарыг ард түмэн буруушаахаас өөр аргагүй. 
 
Монгол улсын хүн ам өсч хүнсний хэрэгцээ өсөх нь тодорхой. Тэр үед Монгол улс яах вэ? Хөгжингүй орнууд органик, байгалийн гаралтай бүтээгдэхүүнд амиа тавих болсон өнөө үед химийн хорт бодисоор өөрийгөө, цаашлаад дэлхийг хордуулж, зэмлүүлж буй Хятад улсад хүний гар хүрээгүй сайхан тал нутгаа өгөх гэж үү?  
 
Монгол улсын нөөцийн газар буюу ирээдүйд хэрэглэх газар нутгийг харь гүрний ятгалагад орж, эрх мэдэл, эд хөрөнгөөр худалдаж буй төрийн түшээдийг буруушахаас өөр арга алга.
 
Хөгжил хүн бодлогын хүрээлэнгийн гишүүн
Т.Хишигдулам