Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2015.08.25/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийсэнтэй холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлах болсон хэмээн мэдээллийнхээ эхэнд хэлсэн юм.
Ерөнхий сайд Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай тогтоолын төслийг ирэх намрын ээлжит чуулган хүртэл хойшлуулахаар болсноо өчигдөр мэдэгдлээ. Энэ нь Ерөнхий сайд кабинетаа бүрдүүлнэ гэдэг утгаараа бүрдүүлж чадахгүйд хүрвэл огцрох ёстой гэсэн ойлголтыг бий болгоно. Улс орны хэмжээнд өвлийн бэлтгэл ажил эхэлж байхад 6 сайд томилогдоогүйгээс гурван давхар дээлтэй сайд нар ирэх 10 сар хүртэл ажил хийх болоод байна.
Мөн Өршөөлийн тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэх ээлжит бус чуулганыг зарлаж, хүлээн авах эсэх асуудлаар шийдвэр гаргах эсэх нь уг асуудлаас болоод тодорхойгүй байдлыг бий болгоод байна.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43.3-т зааснаар “Тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхлэх тусгайлан заасан хугацаа Ерөнхийлөгчийн хориг тавьсан хугацаатай давхацвал хоригийг хэрхэх тухай асуудлыг Улсын Их Хурал хянан хэлэлцэж дуусах хүртэл уг хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр бүхэлдээ буюу түүний зарим хэсгийн үйлчлэл түр зогсоно” хэмээн заасан байгаа тул ирэх намрын чуулганаар хоригийг хэлэлцэх хүртэл өршөөлд хамрагдсан иргэдийн хувьд хүлээлтийн байдлыг бий болгоод байгаа юм.
Ерөнхий сайд танхимын сайд нараа томилохгүй гэснээс болж иргэд хохирох ёсгүй гэж үзэж байна. Иймд Өргөдлийн байнгын хороонд энэ талаар ирүүлсэн хүсэлт, өргөдлийн талаар болон Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн хурлыг хүлээж байгаа тухайгаа ийнхүү та бүхэнд мэдээлэх гэж цуглуулсан юм хэмээв.
Хэвлэлийн хурлын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Өршөөлийн тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн талаарх сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл0
za yahav Baasanhuu .. dargynh asuudal bugderch bgaad sanaa zovson bololtoi ... harin turiin ajil hohirch bgagg hen hariutsah vee. ene talaar naad Skhnbileg Umbuud medruulj oilguulah sachiitai aavyn hu alga uuu ... yostoi gamshig yum aa...
энхбаяр ирээгүй бол хориг жүжиг тавигдахгүй байсан
Сайханбилэг юугаа мэдэхэв дээ зайлуул. З.Энхболд л мэдээд байгаа юм биш үү эсвэл танай Энхбаяр юм уу. Баттулга ч байж магадгүй л юм
хөөрхий манай муу ерөнхийлөгчөөр одоо бүр өөрийн толгойгүй Сайханбилэг хүртэл тоглодог болчихсон байна.Уг нь төрийн ажлыг нуруугаараа хийдэггүй толгойгоороо хийдэг. Гэтэл Сайханбилэг мэтийн дэмий гонзгой тоглодог болчихлоо.
Saihanbileg uuriiguu neg tolind haraasai, ytsan huuheldei boltson baigaagaa mededgui uim baihdaaa.
iim saidtai baigaad yanaa ergyytsen tulug shigl baih um medeh um uych baihgyi