sonin.mn
Монгол Улсын ЕТГ-ын дарга П.Цагаан өнөөдөр Мьянмарын Ардчиллын төлөөх үндэсний лиг намын дэд дарга Сой Нунт тэргүүтэй Мяньмарын Холбооны Бүгд Найрамдах улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Монгол Улсын уул уурхайн хөгжлийн туршлагаас хуваалцаж, Монгол Улс ардчилсан сонгууль хийж шинэ үндсэн хуулиа баталснаас хойших 20 гаруй жилийн ололт амжилт, сорилт бэрхшээлийн талаар товч мэдээлэл өгөв.
 
Мьянмарын Ардчиллын төлөөх үндэсний лиг намын төлөөлөл Монгол Улсын уул уурхайн хөгжлийн туршлагыг судлах зорилгоор 2015 оны наймдугаар сарын 23-30-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж, холбогдох байгууллага, албан тушаалтнуудтай уулзаж байгаа юм.