sonin.mn
ИЕРУСАЛИМ. /ВВС/. Палестины “ХАМАС” бүлэглэл болон Израилийн хүчнийхэн байлдааны ажиллагаагаа зогсоогсноос хойш хэдийн нэг жил өнгөрсөн ч Газын зурвасын оршин суугчид маш хүнд хэцүү нөхцөлд амьдарч байна. Хоёр тал 50 хоног байлдсаны эцэст өнгөрсөн оны наймдугаар сарын 26-нд гал зогсоож байсан юм.
 
Энэ нь Газын зурваст болсон хамгийн олон хүний аминд хүрсэн, хамгийн их гарз хохирол учруулсан байлдааны ажиллагаа байсан билээ. Палестины талд 2200 хүн амь үрэгдсэн бол Израилийн талд 70 хүн амь үрэгдсэн. Байшин барилга болон гол дэд бүтцийг сэргээн засч эхэлснээс хойш ялимгүй ахиц гарсан байна.
 
100 мянга гаруй хүн өнөө хэр нь орон гэртээ буцаж орж чадаагүй байгаа ажээ.
 
Газын зурваст авсан эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлах асуудлаар “ХАМАС” болон Израиль шууд бус хэлэлцээ хийсний дүнд хориг арга хэмжээг хэсэгчлэн цуцалсан. Эдийн засгийн хориг арга хэмжээний улмаас Газын зурвас руу барилгын материал зэрэг хэрэгцээт зүйлийг орчуулж чадахгүй байгаа нь сэргээн босголтын ажлыг удаашруулж буй гол шалтгаан юм.
 
Дэлхийн банкны мэдэгдсэнээр, Газын зурвас ажилгүйдлийн түвшнээрээ /44 хувьтай/ дэлхийд тэргүүлж байна. Залуучуудынх нь 60 хувь ажилгүй байна. Хэрвээ энэ байдлыг өөрчлөх дорвитой арга хэмжээ авахгүй бол Газын зурваст улс төрийн тогтворгүй байдал үүсч болзошгүй гэж ажиглагчид түгшиж байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг