sonin.mn
Монгол цэргүүд дэлхийн халуун цэг болсон орнуудад үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойш 13 жил өнгөрчээ. Энэ хугацаанд монгол цэргүүд эх орноо хамгаалах статусаа өөрчлөн дэлхийн цэрэг болсныг олон улсад хүлээн зөвшөөрч, манай цэнхэр дуулгатнуудын ур чадвар, мэдрэмж, сонор соргогийг олон улсын хамтын нийгэмлэгийнхэн өндрөөр үнэлж байдаг билээ.
 
Дэлхийн цэрэг болсон манай энхийг сахиулагч цэрэг эрсийн эгнээ жилээс жилд нэмэгдэхийн зэрэгцээ хатуу хөтүү бүхнийг хатан ухаанаар ялдаг эмэгтэйчүүдээрээ эгнээгээ өргөжүүлсээр байна. Энхийг дэмжих ажиллагаанд 12 мянга орчим алба хаагч оролцсоны 400 орчим нь эмэгтэй цэргийн алба хаагч байгаа аж.
 
С.ИЧИНХОРЛОО
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин