sonin.mn
Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газрын Орон нутгийн хөгжлийн сангийн  4,0 сая төгрөгийн дэмжлэг, малчдын оролцоотойгоор  мал угаах шинэ ванн барьжээ.
7 метрийн урттай, 1,5 метрийн гүн бетон ванныг “Хурдан саарал” хорооныхон богино хугацаанд барьсан бөгөөд дахин нэг ванн барихаар болжээ.
 
Тус сумын хэмжээнд хувийн хэвшлийн 5 мал эмнэлэг  170,0 орчим мянган малын эрүүл ахуйг хариуцан ажиллаж байна. Одоо намрын мал угаалгын ажил ид болж байна. Угаалганд орсон мал ялаа шумуул, хачиг хувалз зэрэг шимэгч хорхойноос ангижирч тарга хүчээ сайн  авдаг талтай.
 
Г.СҮХЭЭ
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг