sonin.mn
ТОКИО. /Kyodo/. АНУ-аас Япон улсад суугаа Элчин сайд Кэролайн Кеннеди албан ажлаа гүйцэтгэж байхдаа хувийн и-мэйл хаягаа ашиглаж байсан гэж Төрийн департаментын хянагчид мэдэгдлээ. Төрийн департаментын Хяналтын ерөнхий газар энэ оны 1-3 дугаар сард Япон дахь АНУ-ын ЭСЯ болон консулын газруудын үйл ажиллагааг шалгажээ.
 
Тус газрын мэдэгдсэнээр, ЭСЯ-ны нөлөө бүхий албан тушаалтнууд, тэдний дотор Элчин сайд Кеннеди чухал мэдээллийг хувийн и-мэйл хаягаараа явуулж, хүлээж авч байсан байна. Албан ажлаа гүйцэтгэхдээ хувийн и-мэйл хаягаа ашиглахаас татгалзахыг Төрийн департамент албан хаагчдаасаа шаарддаг юм.
 
Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Жон Кирби мэдэгдэл хийхдээ, “Элчин сайд Кеннеди хувийн и-мэйл хаягаа хааяа ашиглаж байсныг тогтоосон. Гэхдээ Департаментын бодлогыг зөрчсөн гэх шинж тэмдэг ажиглагдаагүй” гэжээ.
 
Хиллари Клинтон Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа хувийн и-мэйл хаягаа ашиглаж байсан нь урьд нь тогтоогдсон юм.  Үүнтэй холбоотойгоор түүнийг нэлээд шүүмжилсэн билээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг