sonin.mn
МОСКВА. /ТАСС/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсад ажлын айлчлал хийж байгаа Египетийн төрийн тэргүүн Абдель Фаттах ас Сиситэй олон улсын терроризмтой тэмцэх асуудлыг хэлэлцэнэ.
 
“Орос улс энэ чиглэлд гаргаж буй Египетийн хүчин чармайлтыг дэмжиж байгаа бөгөөд тус улсын Зэвсэгт хүчин болон хууль сахиулах байгууллагуудыг бэхжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.
 
Путин, ас-Сиси нар мөн Ойрхи Дорнод болон Хойд Африкийн өнөөгийн байдлын талаар санал бодлоо солилцож, Сири, Ливийн байдалд гол анхаарлаа хандуулж, Ойрхи Дорнодын байдлыг цаашид хэрхэн зохицуулах асуудлыг хэлэлцэнэ гэж Кремлийн хэвлэлийн алба цохон тэмдэглэж байна.
 
Египет бол ОХУ-ын Ойрхи Дорнод дахь гол түншүүдийн нэг юм. Орос-Египетийн хамтын ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг нь худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа юм.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг