sonin.mn
БЭЭЖИН. /Xinhua/. Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 70 жилийн ойд зориулан удахгүй зохион байгуулах гэж баярын арга хэмжээний үеэр аюулгүй байдлыг сайн хангахын тулд зам тээвэр болон галын ослоос урьдчилан сэргийлэн улс даяар хяналт шалгалтаа сайжруулахыг цагдаа нартаа БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яам уриаллаа.
 
Эрсдэл гаргаж буй болзошгүй тээврийн хэрэгслүүд, ялангуяа аюултай химийн бодис тээвэрлэж явж буй тээврийн хэрэгсэл, жуулчны автобус, сургуулийн автобус зэргийг тус улсын Замын цагдаагийн ерөнхий газрынхан шалгаж эхэлжээ.
 
Тяньжинд болсон дэлбэрэлтээс сургамж аван эрсдэлтэй гэж үзсэн бүх газрыг шалгахыг БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яам гал командын бүх газартаа мөн үүрэг болгосон байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг