МАХН-ынхан өнгөрсөн амралтын өдрүүдэд Зүүн бүсийн зөвлөлгөөнөө зохион байгуулжээ. Зөвлөлгөөнд Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь, Дундговь аймгийн 200 гаруй гишүүн, дэмжигч оролцсон байна. Зүүн бүсийн зөвлөлгөөнд намын дарга Н.Энхбаяр оролцжээ.
Тэрбээр зөвлөлгөөнийг нээж “Юуны өмнө зуны дэлгэр цагт эх орондоо ирж аймаг орон нутгийн иргэдтэй уулзаж, гишүүд дэмжигчид та бүхэнтэйгээ хамт байгаадаа баяртай байна. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл өнгөрсөн сонгуульд амжилттай оролцож та бүхний дэмжлэгээр Засгийн газарт орж ажиллаж байна.
Бидний хамгийн том зорилго бол Оюутолгой, Тавантолгойг ард түмний мэдэлд буцаан өгч эх орныхоо баялагт хүн бүр эзэн байх юм. Энэ том ажлын төлөө бид зоригтой тэмцэх ёстой. Зорилгоо биелүүлэх том ажилд маань учрах саад бэрхшээлээс айхгүй байна.
Хамгийн гол нь бухимдах ёсгүй. Тэр тусмаа төр барьж байгаа төрийн түшээд уур бухимдлаа орхих ёстой. Байгалийн баялаг, ард түмний өмчид шунаг сэтгэлээр хандаж болохгүй. Одоо бидэнд эх орноо хөгжүүлэх, ард түмэн баялагтаа эзэн суух том зорилго байгаа учир зорилгоосоо хэн ч ухрах ёсгүй, шударгаар хандаж хүлээсэн үүргээ биелүүлэх нь чухал” хэмээн ярьжээ.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Энхбаяр гуай албан ёсны ерөнхийлөгчөөр хөөрхөн тоглох юм.Нөгөө муу амьтан нь тоглоомын амьд хүүхэлдэй шиг л байх юм.АН ер тлглоомын амьтадаар дүүрчээ.
Н ЭНХБАЯР 20 ЖИЛ ТӨРИЙН ТЭРГҮҮН ЯВАХДАА АВИЛГАЛЫГ ШҮТЭЭНЭЭ БОЛОГЧИХООД ОДОО НЭРЭГСЭН ХОЙН НЬ БАРХИРАВ ГЭДЭГ ШИГ ХУДЛАА ЭХ ОРОН АРД ТҮМЭН ГЭЖ ХУЦАХ ЮМ. АВИЛГАЛ АВДАГ СЭНТИЙГЭЭ ИРГҮҮЛЖ АВХЫН ТУЛД ЭХ ОРОН АРД ТҮМЭНЭЭ СУРСАН ЗАНГААРАА ХУУРЧ БАЙХШИВ.
Н ЭНХБАЯРТ амжилт Хусэн ероое АВИЛГАЧдаас МОНГОЛЫГ минь ЦЭВЭРЛЭЖ огно уу
Эх орноо хөгжүүлнэ, шударгаар хандан ч гэх шиг 10-20 жил энийгээ хийгээгүй байж одоо хийх юм гэнэ. Та Солонгостоо байсан нь ард түмэнд илүү ач тусаа өгнө
Н ЭНХБАЯР АВИЛГАЛ АВДАГ СЭНТИЙГЭЭ ИРГҮҮЛЖ АВХЫН ТУЛД ЭХ ОРОН АРД ТҮМЭНЭЭ СУРСАН ЗАНГААРАА ХУУРЧ БАЙХШИВ.
20 ЖИЛ ТӨРИЙН ТЭРГҮҮН ЯВАХДАА АВИЛГАЛЫГ ШҮТЭЭНЭЭ БОЛОГСОН ШАР ДЭЭЛТ ААЛЗ
Энхбаяр гэдэг хүнийг МАН, АН хоёр нийлж авилгалын эцэг гэж цоллон шоронд хийж амьтай голтой үлдээсэн боловч ямар гээч авилгал авсны нь тогтоож чадаагүй, тэнэг ард түмнээ хуурсаар өөрсдөө жинхэнэ авилгал, цөлмөлтийг цэцэглүүлж байна. Улс орон тусгаар тогтнолоо алдсаны дараа л тэнэг бид нэг хагас дутуу учрыг нь олох байх.