sonin.mn
Олон улсын тархи судлаачид Монголд чуулахаар болжээ. “Олон улсын тархи судлалын байгууллага”-д дэлхийн 150 орны эрдэмтэд байдаг аж. Энэ дунд эмч, биологич, инженер, математикч, сэтгэл судлаач зэрэг салбар бүрийн төлөөлөл нэгдэн хүний тархи, оюун ухааныг судлах замаар нээлт гаргадаг байна. Тухайлбал, хүний насыг уртасгах, эрүүл амьдрах, хиймэл оюун ухаан бүтээх зэргээр нээлт хийдэг.
 
Тэгвэл олон улсын тархи судлаач эдгээр эрдэмтэд ирэх баасан, бямба гаригт Монгол Улсад чуулахаар болжээ. Чуулганд тархи судлалын чиглэлээр тэргүүлдэг Япон, БНСУ тэргүүтэй таван орны эрдэмтэд оролцох юм байна.
 
Гол нь тархины үйл ажиллагаа, ой тогтоолт, сурах үйл явцад тархины аль хэсгүүд хэрхэн оролцдог, хооллолтын механизм, өлсөлт ба цадалт хэрхэн зохицуулагддаг зэрэг илтгэлийг олон улсын эрдэмтэд тавихаар болжээ.
 
Ингэж тархины үйл ажиллагааг нарийн судалснаар дэлхий нийтийн өмнө тулгараад байгаа хавдар, таргалалт, чихрийн шижин, цус харвалт зэрэг өвчнөөс сэргийлэх, эмчлэх шинэ арга гаргахад дөхөм болдог аж.
 
Эх сурвалж: