sonin.mn
Монголын авлигачид Ерөнхийлөгчийн хэлснээр хүчтэй байгаа аж. Өршөөл үзүүлэх тухай шинэ хуулийн талаар  Авлигатай тэмцэх олон улсын нэр хүндтэй байгууллага болох “Транспаренси Интернэшнл” буюу Ил тод байдлын олон улсын байгууллагын Нарийн Бичгийн Дарга Нарын Газраас дараахь мэдэгдлийг 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гаргажээ.
 
Түүнийг манай авлигыг өөгшүүлэгчид олон нийтээс хав дарж чадсаныг илчилж байна. Мөн уг асуудлаар НҮБ-ын авлигын эсрэг газраас болон бусад авлигын эсрэг байгууллагууд мэдэгдэл гаргасан гэсэн мэдээ байна. Нуусан мэдээллүүдийг олон нийтийн хүртээл болгоцгооё. Ингээд Транспаренси Интернэшнлийн мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе. 
 
“Авлигыг өршөөх хуульд Ерөнхийлөгч хориг тавих ёстой.   Монгол Улсын Ерөнхийлөгч авлигын хэргээр мөрдөгдөж байгаа этгээдүүдэд өршөөл үзүүлэх тухай шинэ хуулинд хориг тавих ёстой гэж Олон улсын авлигын эсрэг хөдөлгөөн, Монгол дахь Ил тод байдлын Олон улсын байгууллага үзэж байна. 
 
Уг хуулийг 8 дугаар сарын 11-нд болсон парламентын хаалттай хуралдаанд сөрөг хүчний оролцоогүйгээр баталжээ. Хэрэв Ерөнхийлөгч ажлын 5 хоногийн дотор хориг тавьж, парламентын 26 хүртэл гишүүн хүлээж авахгүй бол уг хууль хүчин төгөлдөр болох юм.
 
Монголын Авлигатай Тэмцэх Газраас одоогоор мөрдөж байгаа 55 хэргийн 45 нь хэрэгсэхгүй болж, сэжигтнүүд нь өршөөлд хамрагдахаар болоод байна. Дээрхи хэргүүдийн хохирлын мөнгөн дүн 32 тэрбум (16.2 сая ам.доллар) Монголын төгрөг юм. 
 
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон Авлигатай Тэмцэх Газарт шалгагдаж байсан бусад улстөрчид Өршөөлийн хуулийг батлуулахын төлөө ажиллаж байгаа юм. Учир нь энэ хуулийг батлуулснаар тэдний гэмт хэргийн түүх цагаадаж, улс төрийн карьераа улам үргэлжлүүлэн хөөх боломж нь нээгдэх учиртай. 
 
УИХ-ын дарга З.Энхболд энэхүү хэл амтай байгаа Өршөөлийн хуулийг батлуулахыг дэмжиж байгаа. Мөн экс Ерөнхий сайд Авлигатай тэмцэх газрыг татан буулгах хуулийн санал боловсруулан өргөн байриад байгаа юм. 
 
Транспаренси Интернэшнл болон Транспаренси Интернэшнл Монголиа байгууллагууд дээрх явдлыг ихэд буруушааж байна. “Эрх мэдлээ урвуулан ашигласан албан тушаалтанд өршөөл байхгүй. Авлигачдад хариуцлага тооцох ёстой” хэмээн Транспаренси Интернэшнл байгууллагын Ази-Номхон далайн салбарын захирал Шрирак Плипат хэлсэн байна.
 
“Улстөрчид хариуцлагаас мултархын тулд эрх мэдлээ ашиглах ёсгүй. Авлигал шагнагдах ёсгүй, бид авлигачдын буруу үйлдэлд өршөөнгүй хандахаа болих цаг ирсэн. Бид авлигачдыг улс төр болоод нийгмийн талбарт гишгэх газаргүй болгоно” хэмээн Транспаренси Интернэшнл Монголиа-гийн тэргүүн Л.Төр-Од хэлэв.
 
Хэрэв Өршөөлийн шинэ хууль дэмжигдвэл Авлигатай тэмцэх байгууллагын эрх үүргийг үгүйсгэх юм. 
 
Транспаренси Интернэшнл Монголиа байгууллага нь 2015 оны тавдугаар сард Авлигатай тэмцэх газартай Санамж бичиг байгуулж, бүтээлчээр хамтран ажиллан, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг хянан, илүү сайжруулахад дэмжин, хамтран ажиллах таатай орчин бүрдүүлэхээр тохирсон билээ.
 
Холбоо барих:
Батбаяр Очирбат
+976-70120012
Транпаренси Интернэшнл Монгол
Өрөө №1
Зориг сангийн байр
Энхтайвны өргөн чөлөө 17
Улаанбаатар 210646
Монгол Улс.... “ гэжээ.
 
Эх сурвалж: