sonin.mn
БЕРЛИН. /ВВС/. Цагаачид болон дүрвэгчдийг үзэн ядсан, эсэргүүцсэн “ичгэвтэр” үйлдэл гаргахгүй байхыг орогнол хүсч улсад очсон цагаачдын хоргодох байранд очих үеэрээ ард иргэддээ Германы Канцлер Ангела Меркель уриаллаа.
 
Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд тус хоргодох байранд байгаа цагаачид руу Германы хэсэг иргэн дайрсан юм. Дрезден хотод саяхан нээгдсэн хоргодох байранд Меркелийг очих үеэр хэт барууны төвч үзэлт эсэргүүцэгчид түүн рүү “урвагч” гэж хашгирцгааж байжээ.
 
Германд очих дүрвэгчид болон цагаачдын тоо нэмэгдэх болсонтой холбоотойгоор тус улсад сүүлийн үед хоргодох байрнууд руу халдах нь эрс нэмэгдсэн байна. Тус улсын ДХЯ-ны мэдэгдсэнээр, энэ оны эхний хагаст дүрвэгчдийн хуарангууд руу халдсан 200 гаруй хэрэг гарчээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг