sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн хоёр дахь шатны Иргэний оролцоо төслийг хэрэгжүүлэх гэж байна. Монгол Улсад Иргэний оролцооны эрх зүйн цогц орчныг бүрдүүлэх нь төслийн гол зорилго юм.
 
 Энэхүү төслийн гэрээ, худалдан авалтын захиалга болон санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой бүх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, холбогдох хуулиудад нийцүүлэн ажиллах төслийн Захиргаа, санхүүгийн ажилтан, мөн төслийн багийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй харилцах, хоорондын уялдаа холбоог хангах ажлыг хариуцах төслийн Олон нийттэй харилцах ажилтныг сонгон шалгаруулж гэрээгээр тус тус ажиллуулна.
 
Захиргаа, санхүүгийн ажилтанд тавигдах шаардлага:
 
Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй нягтлан бодогч
Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан,
Англи хэлний ярианы болон бичгийн дээд түвшний мэдлэгтэй,
Төслийн холбогдох санхүүгийн бичиг баримтыг англи, монгол хэлээр боловсруулж, тайлан, дүгнэлт гаргах чадвартай,
Төслийн хүрээнд бүх шатны төрийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэдийн санхүүтэй холбоотой харилцааг зохион байгуулах чадвартай байх
Олон нийтэй харилцах ажилтанд тавигдах шаардлага:
 
Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
Мэргэжлээрээ ажилласан байх,
Англи хэлний ярианы болон бичгийн дээд түвшний мэдлэгтэй,
Төслийн үйл ажиллагаатай холбогдох мэдээ, мэдээллийг англи, монгол хэлээр боловсруулах, тайлан, дүгнэлт гаргах чадвартай,
Төслийн баг болон бусад байгууллага, иргэд хоорондын ажлын уялдаа холбоог хангах, зохион байгуулах чадвартай байх
Жич: Олон улсын төсөл дээр ажиллаж байсан туршлагатай байвал давуу тал болно.
 
Бүрдүүлэх зүйлс:
 
Товч намтар, ажлын туршлагын талаар мэдээлэл
Иргэний үнэмлэхний хуулбар
Диплом, сертификат, бусад шаардагдах бичиг баримтын хуулбар
1 хувь зураг
Тавигдах шаардлагыг хангасан хүмүүс дээрх бичиг баримтыг бүрдүүлж 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Ерөнхийлөгчийн Тамгын газрын khulan@president цахим хаягаар эсвэл доорх шуудангийн хаягаар ирүүлнэ үү.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
 
Төрийн Ордон-12
 
Улаанбаатар хот
 
Холбоо барих утас: (51) 261145
 
Ирүүлсэн бичиг баримтыг буцааж олгохгүй бөгөөд сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг ярилцлагад оруулна.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар