Өнөөдрийн байдлаар дэлхий дээр 520 сая гаруй хүн хепатитын вирүсийн архаг халдвартай байна. Үүнээс 1.4 сая гаруй хүн нь жил бүр вирүст хепатитаас үүдэлтэй элэгний хорт хавдар, элэгний хатуурлаар нас барж байна. Өвчний тархалт хэдий их байгаа ч харамсалтай нь хепатитын вирүсээр халдварласан хүмүүсийн ихэнх нь халдвартай гэдгээ огт мэдэхгүй байгаа юм. Түүнчлэн оношлогдож байгаа ихэнх хүмүүст эмчилгээ хүрэхгүй байсаар байна.
Монгол Улс дэлхийд элэгний хатуурал, хорт хавдар үүсгэдэг архаг хепатитын вирүсийн халдварын тархалт нэн өндөр улс орны тоонд багтдаг. 2012 онд Монгол Улс 100 000 (зуун мянга) хүн тутам дахь элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүн байранд орж байгаа төдийгүй энэ үзүүлэлт нь дэлхийн дунджаас даруй 8 дахин их байна (Зураг 1). Хавдар судлалын үндэсний төвийн 2013 оны статистик мэдээллээр Монгол улсад 100 000 эрэгтэй тутмаас 121.3, 100 000 эмэгтэй тутмаас 87.9 хүн элэгний анхдагч өмөн буюу хорт хавдраар өвчилж байна. Манай улсад эрэгтэйчүүдийн дундах элэгний хорт хавдрын өвчлөл дэлхийн дундаж түвшнээс 8 дахин, эмэгтэйчүүдийн дундах элэгний хорт хавдрын өвчлөл 16 дахин их байгаа нь цаашид элэгний өвчлөлийн асуудлыг төр засгаас бодлоготойгоор авч үзэж шийдвэрлэхээс өөр аргагүй болжээ гэдгийг харуулж байгаа юм.
Зураг 1. Элэгний хорт хавдрын нас баралтаар Монгол улс дэлхийд тэргүүлж байгаа тѳдийгүй энэ үзүүлэлт нь дэлхийн дунджаас бараг найм дахин их байна.
Хепатитын вирүсийн архаг халдварын тархалт Монгол Улсад нэн ѳндѳр байгаа нь манай улс элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлэхэд хүргэж байгаа гол шалтгаан юм. Цаашилбал сүүлийн арван жилд элэгний хорт хавдрын нас баралт Монгол Улсад улам бүр ѳсѳн нэмэгдэж байгаа бѳгѳѳд элэгний хатуурлын нас баралтыг (жилд дунджаар 1000 орчим) оруулан тооцвол элэгний эмгэгээр 2012 онд л гэхэд 2600 хүн нас барсан байна (Зураг 2). Ѳѳрѳѳр хэлбэл ѳдѳр бүр ДОЛООН МОНГОЛ ХҮН элэгний хорт хавдар, хатуурлын улмаас нас барж байна. Монгол Улсад жилд дунджаар 16-17 орчим мянган хүн ѳвчин эмгэг, осол гэмтэл зэрэг бүхий л шалтгаанаар нас бардагаас зөвхөн элэгний эмгэг манай улсын жилийн нийт нас баралтын 15-16%-ийг дангаараа эзэлж байна. Хамгийн ѳндѳр нас баралттай гэж үздэг зүрх судасны ѳвчний нас баралтыг голлон бүрдүүлдэг тархины цус харвалтын нас баралт 2013 онд 1756 байсан бѳгѳѳд энэ нь элэгний эмгэгийн нас баралтаас даруй 30%-иар бага байна.
Зураг 2. Элэгний хорт хавдрын нас баралт сүүлийн жилүүдэд хурдацтай ѳсѳж байна.
Монгол Улсын хүн амын дунд хийгдсэн хепатитын вирүсийн архаг халдварын тархалтын судалгааг харьцуулан дүгнэхэд, өнөөгийн байдлаар Монгол улсад 400 мянга гаруй хүн хепатитын вирүсийн архаг халдвартай байна. Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн дунд л гэхэд 200 мянга гаруй хүн хепатитын В вирүсийн архаг халдвартай бѳгѳѳд эдгээр иргэдийн 67% буюу 136 орчим мянган хүн хепатитын вирүсийн хамгийн хүнд хэлбэр болох дельта (Д) вирүсийн давхар халдвартай байна.
Манай улсад хепатитын вирүсийн архаг халдвар ийм ѳндѳр байгаа нь Монгол Улс элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлэхэд хүргэж байгаа гол шалтгаан болоод зогсохгүй цаашид элэгний хатуурал, хорт хавдрын нас баралт улам бүр ихсэх, нас баралт залуужих эрсдэлтэй байгаа юм. Энэ бол Монгол түмний эрүүл мэнд цаашлаад Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн ноцтой асуудал. Аюулын харанга дэлдэж буй вирүст хепатит өвчнийг, Монгол Улсын төр засаг, мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэд, эмч мэргэжилтнүүд болон нийгмийн бүх шатны тѳлѳѳллүүд нэн даруй анхааралдаа авч тодорхой шийдвэртэй арга хэмжээ яаралтай авах цаг нэгэнт иржээ.
Доктор Д.НАРАНБААТАР
Оном сангийн ТУЗ-ийн дарга
Сэтгэгдэл0
ХОР ХОГ гэдэг хоолыг ХУУШУУР хэмээх хятад хоолыг Цуйван хэмээх тосонд чанасан гурилыг БООРЦОГ хэмээх ѳѳхѳн тос холестеринэнд чанаж болгосон гурилыг хуулиар хориж эсвэл хазаарлаж, архийг айраг шиг залгилдагаа больж, малаас гаралтай сүү цагаан идээгээ одоогоос 10 дахин их хэргэлэж чадахгүи, чадаагүй бүх нѳхѳлд монголын хүн ам элэгний шар С вирусээр ѳвчлѳѳд дуусах магадлалтай Би мэргэжлийн хүн байнаа
Энэ судалгааг аймаг, аймгаар нь гаргаж болох уу. Найр наадам хийхдээ хоолноос гадна, 2, 3 хоног битгий хэл 7-10 хоног айргаа хурааж буй нэрээр жинхэнэ хорыг бий болгоод/өөрөөр хэлбэл хэдийнэ өмхийрсөн мах, гашилсан сүү болчихсон байхад өө жаахан хатуурчихаж гэсэн хэтэрхий хэнэггүй зан гаргадаг/ дугараа гэдэг нэрээр шахаж уулгадагаас элэгний өвчнөөр дэлхийд тэргүүлэх байдлаар үхэж байна.
хийгэнээ хар энэ олон ядуусаа хар тэгээд хуулиар хориглочихоор баячууд гадаадаас хуурай идэх юмаа онгоцоор зөөгөөд идчихнэ борчууд бид турж үхэх үү монголчууд хэдийнээсээ боорцогоо тосонд хайрч идээд л ирсэн уг нь ийм ихээр өвчилдөггүй болоод л байсан би энэ өвчиний шалтгааныг шууд АРДЧЛАЛ гэдэг солиорлоос хэт замбраагүй байдал үүссэнээс болж байгаа гэж л боддог
milk thistle en elegnii demjih urgamliin garaltai emiig mongold oruulah ni elegnii owcnloliig baga cn bolow buuruulna . yne ni gaigyi 7-9orcnim dollar l bgaa er ni bagwaahai tsetsegiin yndseer hiideg yum bilee bagwahai tsetsegiin yndesiig hataaj handalj uu elgend mash sain genelee
Тэгээд одоо яахав дээ хоол унд архи дарс богс боороо захирч зохцуулж сурахгуй бол ухээд л ба шуу дээ мэдлэгуйчууд нь ухээд ухээд улдэж бгаа хэд нь эрхбиш ойлгож аваад юм уншиж судлаж мэдэж аваад амь амьдралдаа эруул мэнддээ анхаарал арчилгаатай болно биз дээ
Одоо монголчууд бид овол ямаа цагаан будаа идэхийг хоргилох хэрэгтэй тэгэхгуй бол боор давсагны хуйтэн хийтэй тамир чалх муутай эрчуултэй ур удам сулхан нэг тийм л ундэстэн их болоод ба шуу
Цагаан будаа иддэг хүмүүс яагаад эрүүл байна? Хонь иддэг монголчууд л хамгийн өндөр өвчлөлтэй байна.
Чи хаана аль улсад цагаан будаа их иддэгийг мэдэх уу дулаан оронд хуйтэн манайх шиг оронд сэруун чанартай хоол овол иддэгуй юм
ВИРУСЫН ХАЛДВАРЫГ ЭМНЭЛГИЙН ХАГАЛГААНЫ БАГАЖНЫ АРИУТГАЛИЙГ ХУУЧИРСАН АРГААР ХИЙЖ БАЙГААГААС ЭМНЭЛЭГТ ХАГАЛГААНД ОРОХДОО ВИРУС АВААД БАЙГАА ЮМ. БИ ХИЙСВЭРЭЭР ГЭДСЭЭ ХАГАЛУУЛСАН БАГАЖААС В ВИРУС АВСАН ЮМ.ИЙМД ЭМНЭЛЭГҮҮД ВИРУСЫГ ТАРААГЧ ГЭДЭГИЙГ ХҮМҮҮС МЭДЭХГҮЙ БАЙНА.
hooh yamar aimar yum be? Haana ve?
2012 оноос хойш элэгний хавдараар өвчилөхөө больчихсон юм уу???
Nuguu C Virus ustgadag emee hezeenees taraah yum be?? Taraana taraana geed hoishluulaad bh yum.
ter emiig chin hamaa namaagui uuj bolohgui sh tee.
Монголд вирусын халдвар ийм өндөр байгааг зөв тайлбарлахгүй байна. Социализмын үед олон удаагийн тариур нэртэй шилэн тариурыг оросоос авдаг байсан. (Орос мэдээж нэг удаагийн тариураа хэрэглэнэ) Олон удаагийн тариураа нэг л удаа ариутгаад 1000 сурагчтай сургуулийн бүх хүүхдэд бүгдэд нь вакцин хийдэг байсан. Зүү нь мохвол л зүүгээ солино. Ингээд 40-өөс дээш насныхны дунд вирусын халдвар маш их болсон. Тэднээс мэдээж үр хүүхдэд нь вирус халдана. Ингээд монголчууд вирус, түүнээс үүдэлтэй элэгний хавдарт нэрвэгдээд байгаа хэрэг. Элэгний В,С вирусын талаар манай эмч нар зах зээлд шилжиж, оросын нөлөөнөөс гарсан хойноо л мэддэг болсон. Тэрнээс өмнө туршлагатай эмч нар тариураар халддаг шар байна гэдгийг гадарладаг, тариурын шар гэж ярьдаг байсан боловч албан ёсоор түүнийг зөвшөөрдөггүй, хамгаалах талаар юу ч хийдэггүй байсан юм. Нэг ёсондоо оросууд Монголыг В С вирусээр устгах харгис туршилт явуулж байсан хэрэг.
B chin belgiin zamaar halddag sh tee. Zambaraagui belgiin haritsaand orood eruul negendee albaar taraagaad baigaa yum chin yaaj ustah bilee. C ch hetsuu dee, em ni hurdan taraagdaasai bilee. C virus udah tusam hort havdar bolj, eleg soliulahaas oor arga zam baidaggui gene lee.
БЭЛГИЙН ХЭТ ЗАМБАРААГУЙ ХАРЬЦААНД ОРДОГ МОНГОЛЧУУД ОВЧТЭЙ БАЙХААС ЯАХ бэ?
Элэгний В, С вирус шүлсний ганц хан дуслаар танд халддаг гэдгийг энэ Халдвартын дуракууд яагаад тайлбарладаггүй юм бэ? Ийм улсуудыг гаднын оронд ажилд авдаггүй юм.
Yaahaaraa dandaa hudlaa burtsgaaj bdg garuud wee. B.C virus 2 uulaa ayultai. Belgiin zamaar haldwarldag gej dvgnedeg bolowch yag batalsan yum garaagvi. Tsus,bohir zvv tariuraar haldwarldag. Bi say Sovaldi g uugaad edgesen eldew yanziin gaj nuluu bhgvi zvgeer em bnlee. Harin ter Interfrontai hawsarwal nileen hvnd nuluuldug yum bnlee. Manaihan hudlaa am am damjij biyendee hudlaa medeelel damjuulna. Emch nar n hvrtel medleg homs. Elgiig gants aldag yum bol B.C virus bas honoson hool,arhi tamhi. Emch naraa gadaad ruu baingiin surgaltand yawuulj hural semianart suulgaj baildaa.
Hamaa zambaraagui yavdalaa zogsoo chadahgui bol belgech, emchdee dandaa neg udaagiin zuu tariur heregluul
сайн байна уу. би элэгний өвчлөл нь хоол хүнснээс шалтшаалж буй талаар судалгаа хийж байгаа оюутан байна. хоол хүнснээс болж өвчилсөн мэдээ мэдээлэл хийгдсэн судалгаа байдаг уу