sonin.mn
Хөвсгөл аймагт энэ хичээлийн жилд 30 мянган хүүхэд сургууль цэцэрлэгт суралцах бөгөөд суралцагчдын сурах сонирхол, бүтээлч сэтгэлгээ, нөхөрсөг чанарыг хөгжүүлэх зорилтыг багш нар их хурлаараа баталжээ.
 
Мөн сургалтын орчин хичээлийн хэрэглэгдэхүүнийг сайжруулахад эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх жил болгон зарлажээ. Аймгийн хэмжээнд цэцэрлэгийн тоо хүрэлцээгүйн улмаас хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг ихээхэн дэмжин ажиллаж байгаа бөгөөд нэгдүгээр ангид энэ жил 2800 хүүхэд элсэн суралцах аж.
 
Хөвсгөл аймаг Б.Гантуяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг