sonin.mn
ВАШИНГТОН. /Prensa Latina/. Далайн түвшин 1992 оноос хойш дунджаар бараг найман см-ээр нэмэгдсэн гэж АНУ-ын сансар судлалын “НАСА” агентлаг мэдэгдээд, “Ирэх жилүүдэд ч далайн түвшин нэмэгдсээр байх хандлагатай байна” гэлээ.
 
Далайн түвшин нэмэгдэж байгаагийн гол шалтгаан нь дэлхийн дулаарал ажээ.
 
НАСА-гийн эрдэмтэн судлаачдын хамгийн сүүлд гаргасан мэдээллээс үзвэл, 1992 оноос хойш далайн түвшин дунджаар 7.62 см-ээр нэмэгдсэн байна. Зарим газарт бүр 22 см-ээр нэмэгджээ.
 
Дэлхийн дулааралтай тэмцэх арга хэмжээ авахгүй бол далайн түвшин нэмэгдсэнээр эрэг орчмын олон хот, тосгон усанд автах эрсдэлтэй байна гэж мэргэжилтнүүд анхаарууллаа.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг