sonin.mn
БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын үнэт цаасны зах зээл, Тяньжин хотод саяхан болсон дэлбэрэлтүүд болон бусад гол үйл явдлын талаар онлайнаар худал цуурхал тараасан нийт 197 хүнийг шийтгэжээ.
 
Хятад улсын Нийгмийг аюулаас хамгаалах яамны мэдэгдэлд, “Цуурхал тараагчдыг олох кампанит ажлын хүрээнд 165 онлайн хаягийг хаасан” гэсэн байна.
 
Мөн уг мэдэгдэлд, “Үнэт цаасны зах зээл болоод нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэж, хүмүүсийг сандралд оруулсан энэ хүмүүс уучлалт гуйж, гэм буруутайгаа хүлээсэн” гэжээ.
 
“Хувьцааны ханш унасны улмаас Бээжинд нэг хүн өндрөөс үсрэн амиа хорлолоо. Яг үнэндээ Тяньжины дэлбэрэлтийн үеэр 1300 гаруй хүн амиа алдсан” зэрэг худал мэдээллийг тэд онлайнаар тараасан байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг