sonin.mn
КАИР. /Xinhua/. Энэ ондоо багтаан шинэ хууль тогтоох байгууллагатай болохын тулд Египет ирэх 10 болон 11 дүгээр сард парламентын сонгууль хийнэ.
Тус улсын СЕХ-ны мэдэгдсэнээр, сонгуулийг 27 мужид хоёр шаттайгаар явуулах аж. 
 
10 дугаар сарын 17-нд болох эхний шатны сонгуульд 14 муж, 11 дүгээр сарын 21-нд болох хоёр дахь шатны сонгуульд үлдсэн 13 мужийн сонгогчид оролцох аж.  Египет өнгөрсөн онд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулан парламентаа хоёр танхимтай болгохоор болсон юм.
 
Мөн шинэчлэн найруулсан хуулийн дагуу тойргуудад хоёр төрлийн нэр дэвшигчид өрсөлдөнө. Тодруулбал, эхнийх нь бие даан нэр дэвшигчид бол хоёр дахь нь улс төрийн намуудын гишүүд. Үүнээс гадна Ерөнхийлөгч нь зарим гишүүнийг томилно.
 
2016 оноос өмнө шинэ парламенттай болно гэж тус улсын Ерөнхийлөгч  Абдел Фаттах Аль-Сиси наймдугаар сарын дундуур хэлж байсан юм. 
 
Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийг түлхэн унагааснаас хойш хэдэн сарын дараа буюу 2011 оны сүүлээр эмхлэн байгуулсан парламентыг шүүхийн шийдвэрээр 2012 оны зургадугаар сард тарааснаас хойш Египет парламентгүй байгаа юм. 
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг