sonin.mn
ДАМАСК. /ANADOLU/. Сирийн төвийн нутгйн эртний хот болох Пальмирагийн Ромын эзэнт гүрний үед хамаарах өөр нэгэн сүмийг “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийнхэн сүйтгэлээ гэж Сирийн байдалд хяналт тавьж буй төрийн бус байгууллага /ТББ/ мэдэгдлээ.“The Syrian Observatory for Human Rights” ТББ-ын мэдэгдсэнээр, босогчид Пальмирагийн Бел сүмийн нэг хэсгийг эвдэж сүйтгэжээ.МЭ I зууны үед хамаарах тус сүм нь дэлхийн өвд багтсан балгасуудын цогцолборын нэг хэсэг юм.
Босогчид лалын хэт давруу үзлийнхээ улмаас соёлын өвүүдийг устгасаар байна.Пальмирагийн мөн Ромын эзэнт гүрний үед хамаарах Баалшамин сүмийг дэлбэлснээ харуулсан зургуудыг энэ сарын 25-нд босогчид онлайнд тавьсан билээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ"