sonin.mn
Орчин үед хүмүүсийг гар утасгүй, интернэтгүйгээр төсөөлөх боломжгүй. Яагаад гэвэл бүх ажил, алба энэ хоёр дээр л суурилж цааш хөгжиж байна. Хүний амьдралыг хөнгөвчлөх олон зүйлийг судлаачид бүтээсэн ч хамгийн их эрэлттэй нь юу вэ гэж асуувал би хувьдаа аппликэйшн гэж хэлнэ.
 
Хамгийн шилдэг аппликэйшнүүд
 
 
Интернэтээр дамжуулан гар утсандаа дэлхийг багтаах боломжийг энэ л зүйл  бидэнд олгож байна.Тэгвэл та манай гаригийн хамгийн шилдэг аппликэйшнүүдийг мэдэх үү?
 
Энэ талаар “triplepundit.com” сайтад нэгэн сонирхолтой баримтыг нийтэлжээ. Ухаалаг гар утас гэдэг хүн төрөлхтний өдөр тутмын ажил амьдралыг илүү хялбар, илүү сонирхолтой болгохын зэрэгцээ байгаль дэлхийд ч эерэг нөлөө үзүүлдэг. Энэ дундаас дэлхийн ухаалаг гар утасны байгаль орчноо хамгаалахад чиглэсэн шилдэг дөрвөн аппликэйшнийг нэрлэсэн байна. Эдгээр аппликэйшний онцлог болоод давуу талуудтай хамтдаа танилцъя.
 
1. GiveO2
 
Энэ бол агаарын бохирдол ихтэй өнөө цаг үед хамгийн их тохирсон аппликэйшн ч байж мэдэх юм. Тус аппликэйшнээр дамжуулан ухаалаг утастай хэн бүхэн хаана нүүрсхүчлийн бохирдлын төвшин ямар хэмжээнд байгааг мэдэх боломжтой. Энэ аппликэйшн GPS-тэй учраас та хаана очих ёстойгоо төвөггүйхэн мэдэж чадна.
 
 
 
2. Leafully
 
Leafully гэдэг энэхүү аппликэйшн 2012 онд бүтээгджээ. Үүгээр дамжуулан эрчим хүчний хэрэглээгээ автоматаар хянах, эрчим хүчний үр ашигтай зохицуулалтыг шийдэж өгсөн байна. Ингэснээр эрчим хүчийг үр ашигтай хэрэглэх, хэмнэх боломж бүрдэх юм.
 
 
 
3. GoodGuide
 
Энэ аппликэйшнээр дамжуулан та хамгийн сайхан уур амьсгалтай газар, сайн бараа бүтээгдэхүүн худалдаалж буй газруудыг олж чадна. GoodGuide-ийн мэдээллийн сан дахь 120 мянга гаруй эрүүл хоол хүнсний талаарх мэдээллийг ч бас эндээс аваарай. Бас ан амьтныг хамгаалах, байгаль орчныг нөхөн сэргээхэд таны тус хаана хэрэгтэй байгааг та энэ аппликэйшнээр дамжуулан авч чадна.
 
 
 
4. PaperKarma
 
Энэ бол нэг ёсны цаасны хэрэглээг хэмнэсэн аппликэйшн юм. Таны илгээмжийг эзэнд нь хүргэнэ. Та ч шуурхай хүлээн авна. Үүгээрээ зөвхөн ой модыг цаас болохоос сэргийлээд зогсохгүй бизнесмэнүүдийг нийгмийн хариуцлагад хөтөлж байгаа юм.