sonin.mn
КИЕВ.  /BBC/. Украины зүүн нутгийн Оросын талыг баримтлагчдад илүү эрх мэдэл олгохыг эсэргүүцэгчид парламентынхаа ордны гадаа цагдаа нартай мөргөлдлөө. Мөргөлдөөний үеэр Украины аюулаас хамгаалах хүчний нэг гишүүн амиа алдаж, бараг 90 орчим хүн гэмтэж бэртжээ. Даваа гарагт Киев хот дахь парламентын ордныг 200 орчим эсэргүүцэгч бүсэлсэн байна. Оросын талыг баримтлагчдын хяналтад байгаа бүсүүдэд илүү эрх мэдэл олгох шинэчлэлтийг Үндсэн хуульд оруулах эсэхийг хууль тогтоогчид хэлэлцэж байсан аж.
 
Украины Засгийн газрын хүчнийхэн болон Оросын талыг баримтлагчид энэ оны эхээр байгуулсан гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд шинэчлэлтийн саналуудыг Ерөнхийлөгч Петро Порошенко парламентдаа өргөн барьсан юм.Эсэргүүцлийн жагсаал эцэстээ хүчирхийлэл болон хувирч, эсэргүүцэгчдийн зарим нь цагдаа нартай мөргөлджээ.
 
Тус улсын Дотоод хэргийн сайд Арсен Аваковын мэдэгдсэнээр, 30 орчим эсэргүүцэгчийг баривчилжээ.Ерөнхийлөгч Порошенкогийн эрх баригч нам хууль тогтоох байгууллагад олонх юм. Тус намынхан гал зогсоох хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн тулд Үндсэн хуульд шинэчлэлт оруулахыг эрмэлзэж байна.
 
Харин Оросын талыг баримтлагч хүчнийхнийг эсэргүүцэгч үндсэрхэг үзэлт намууд үүнийг нь эрс эсэргүүцэж байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ"